Эхлэл
Харилцагч ирэх замуудаа холбож, эрүүл байлгаж, workspace-ийн үндсэн мэдээллээ зөв бөглөх.

Сувгууд

Төлөв
| Төлөв | Юу гэсэн үг | Юу хийх |
|---|---|---|
| Хэвийн | Мессеж ирж, хариу явж байна | Юу ч хийхгүй |
| Дуусах гэж байна | Зөвшөөрөл удахгүй дуусна | Цаг алдалгүй Дахин холбох |
| Тасарсан | Хариу харилцагчид хүрэхгүй | Яаралтай Дахин холбох |
| Цуцлагдсан | Холболт салгагдсан | Хэрэгтэй бол шинээр холбох |
Messenger ба Instagram
Facebook руу шилжиж нэвтэрнэ. Асуусан зөвшөөрлийг бүгдийг нь чагтална.
"Facebook хуудас холбох" жагсаалтаас хуудсаа олж "Холбох" дарна.
Хуудастай холбоотой Instagram Business хаяг тусдаа суваг болж нэмэгдэнэ.
Telegram
Ботын нэр (дэлгүүрийн нэр), дараа нь bot-оор төгссөн username өгнө.
BotFather-ийн "Done! Congratulations..." хариуг бүхлээр нь хуулна.
Систем токеныг олж "@username бот олдлоо" гэж хэлнэ. "Холбох" дарна.

Вэб виджет
Виджет ажиллах хаягаа бүтнээр нь бичиж (https://...) "Хадгалах" дарна.
"Хуулах" дарж кодыг сайтын бүх хуудсанд (footer) нэмнэ.
Сайтаа нээгээд "Шалгах" дарна. "Виджет ... дээр ажиллаж байна" гарвал бэлэн.

Дахин холбох ба салгах
Зөвшөөрлийг шинэчилнэ. Бүх өгөгдөл хэвээр.
Бараа, захиалга, яриа үлдэнэ. Зөвхөн мессеж солилцох зогсоно.
Workspace жагсаалтаас алга болж, багцын байр чөлөөлөгдөнө.
Бизнес мэдээлэл

Бусад тохиргоо
| Хэсэг | Юу тохируулах |
|---|---|
| Ажлын цаг | Долоо хоногийн хуваарь, "Бүх өдөр ижил". AI зөв цагийг хэлнэ. |
| Хүргэлт ба карго | Хүргэлтийн төлбөр, карго, шатлалт хөнгөлөлт |
| Худалдаа ба захиалга | Сайтаар захиалах, дансаар шилжүүлэх, бэлэн мөнгө, харилцагчаас юу авах |
| Аюулгүй байдал ба нэвтрэлт | Google, Facebook, имэйл нэвтрэлтээ холбох, салгах |
| Мессеж хүлээн авах | Messenger, Instagram-аар мессеж хүлээн авах эсэх, зараас ирсэн мессеж |
| Мэдэгдэл хүлээн авах суваг | Имэйл, Telegram мэдэгдэл |
| Нөөцлөлт | Бүх өгөгдлөө нэг ZIP файлаар татах |
Мессеж хүлээн авах
Аль Meta сувгаар мессеж хүлээн авахаа асааж, унтраана.
Асаавал зараас шууд ирсэн мессежийг огт хүлээн авахгүй.
"Meta сувгуудыг дахин татах", "Webhook дахин холбох".
Түгээмэл алдаа
Суваг "Тасарсан", мессеж ирэхээ больсон
Мөрийн ... цэс, Дахин холбох. Зөвшөөрлийг бүгдийг нь чагтална.
"Энэ бол ботын username, токен биш"
BotFather-ийн "Use this token to access the HTTP API"-ийн доорх урт мөрийг хуулна.
Виджет сайт дээр гарахгүй
Хаяг жагсаалтад яг таарч байгааг (https, www) шалгана. Хаагдсан хаяг гарвал "Жагсаалтад нэмэх".
Instagram мессеж ирэхгүй
Хаяг Business эсэх, Instagram-д "Allow access to messages" асаалттай эсэхийг шалгана.
AI-г энэ хуудаснаас унтраах гэсэн
AI ажилтан, Ажиллуулах хуудсанд. Сувгууд нь зөвхөн холболт.
Шалгах асуулт
Хариулт нь хичээлийн хуудсанд байна.
Дүгнэлт