Удирдлага
Developer API ба MCP
API түлхүүр, webhook, Гадаад бот горим, flow-ийг серверээс дуудах, OpenBot-ийг Claude ба ChatGPT-ээс удирдах.
Удирдлага
Developer API ба MCP
OpenBot-ийг өөрийн систем болон AI туслахтайгаа холбох.

Энэ хичээл нь ойлголт өгөх товч хичээл. Ихэнх дэлгүүрт AI ажилтан хангалттай, API хэрэггүй. Харин өөрийн систем (CRM, агуулах, n8n) эсвэл өөрийн ботоо OpenBot-той холбох, эсвэл OpenBot-ийг Claude, ChatGPT-ээс ярьж удирдах бол энэ хичээл хэрэгтэй.
Кодын дэлгэрэнгүй, endpoint бүрийн тайлбар openbot.mn/developers дээр байна.
Ойлголт
Хоёр өөр хэрэгсэл
Систем ба систем
Таны сервер, n8n, CRM нь OpenBot-оос мессеж хүлээн авч, хариу илгээж, flow дуудна.
Хүн ба AI туслах
Claude, ChatGPT-д "өчигдрийн тайланг гарга" гэж бичээд workspace-аа удирдана.
Developer API нь програмист хүний хэрэгсэл: таны систем API түлхүүрээр OpenBot-д хандаж, ирсэн мессежийг webhook-оор хүлээн авч, хариугаа илгээнэ. Мөн яриа, мессежийн түүх уншиж, dashboard-д зурсан flow-оо серверээсээ ажиллуулна.
MCP (dashboard дээр "AI холболт") нь код бичихгүй хэрэгсэл: Claude, ChatGPT эсвэл Claude Code-доо OpenBot-ийг холбоод энгийн үгээр тайлан гаргуулах, тохиргоог шалгуулах, ноорог бэлдүүлэх боломжтой.
Хэн ашиглах вэ
Аль багцад, ямар эрхтэй
| Хэрэгсэл | Багц | Эрх |
|---|---|---|
| Developer API | "API" багц, Starter, Pro, VIP | Хуудасны тохиргоо: Удирдах (эзэн, удирдагч) |
| AI холболт (MCP) | Бүх төлбөртэй багц. Free дээр зөвхөн өөрийн Meta аппын хэрэгсэл | Холбосон хүний өөрийнх нь эрхээс хэтрэхгүй |
| openbot.mn/developers | Төлбөртэй багц (туршилт биш) | Нэвтэрсэн байх |
Developer API: AI-гүй тусдаа "API" багц, мөн Starter, Pro, VIP багцад нээлттэй. Free, Lite, Basic багцад байхгүй. Хөгжүүлэгч хуудсыг хуудасны тохиргоо өөрчлөх эрхтэй хүн (эзэн, удирдагч) л харна.
AI холболт (MCP): бүх төлбөртэй багцад. Free шатанд зөвхөн "Өөрийн Meta апп"-ыг тохируулах хэрэгслүүд нээлттэй. AI туслах тань холбосон хүний эрхээс илүүг хэзээ ч хийж чадахгүй: зочин эрхтэй хүн холбовол зөвхөн уншина.
Баримт бичиг openbot.mn/developers нь нэвтэрсэн, төлбөртэй (туршилт биш) багцтай хэрэглэгчдэд нээгдэнэ.
Developer API
Хөгжүүлэгч хуудас

- API апп. Табууд: Түлхүүр, Webhook, Хүргэлт, Эхлэх.
- Эхлэх таб: дөрвөн алхам ба хуулж болох жишээ.
- Түлхүүр тутамд минутад 120 хүсэлт.
Хажуугийн цэсний API апп (Мэргэжлийн шат), Хөгжүүлэгч хуудас.
- Түлхүүр: API түлхүүрүүд, төлөв, сүүлд ашигласан огноо.
- Webhook: мессеж хүлээн авах хаяг, төлөв, Тест илгээх.
- Хүргэлт: webhook руу илгээсэн эвент бүрийн лог: хүрсэн, амжилтгүй, хариу код.
- Эхлэх: дөрвөн алхамт заавар ба хуулж ашиглах жишээ.
Дээд талын улаан мэдэгдэл "Нэг ч суваг Гадаад бот горимд алга" гэвэл webhook руу эвент хараахан явахгүй байна гэсэн үг (алхам 3).
Өөрийн бот
Өөрийн ботоо холбох дөрвөн алхам
- 1
Түлхүүр үүсгэх
Нэр өгнө. Утга нь ганц удаа харагдана: хуулж хадгална.
- 2
Webhook хадгалах
Нийтийн https хаяг. Нууц ганц удаа гарна. Тест илгээх.
- 3
Гадаад бот горим
AI ажилтан, Ажиллуулах: сувгийг Гадаад бот болгоно.
- 4
Хариу илгээх
Webhook-оор ирсэн ярианд API-аар хариулна.
- Түлхүүр үүсгэх: хаана ашиглахаа нэр болгоно ("n8n урсгал"). Түлхүүрийн утга ганц удаа харагдана, бид зөвхөн нууцалсан хэлбэрийг хадгалдаг тул алдвал шинийг үүсгэнэ. Нэг workspace-д идэвхтэй 5 түлхүүр хүртэл.
- Webhook URL хадгална: нийтийн https хаяг (localhost, дотоод IP болохгүй). Гарын үсгийн нууц нэг удаа гарна, хадгалах бүрд шинэчлэгдэнэ. Тест илгээх дарж таны сервер 2xx хариу буцааж байгааг шалгана.
- AI ажилтан, Ажиллуулах хэсэгт сувгийн горимыг Гадаад бот болгоно. Тэр мөчөөс тухайн сувгийн мессеж манай AI биш, таны webhook руу очно. Яриа Inbox-д хэвээр харагдана.
- Таны бот webhook-оор ирсэн ярианд API-аар хариу илгээнэ.
Meta-гийн 24 цагийн дүрэм API-аар илгээх мессежид ч хамаарна.
Бусад боломж
API-аар өөр юу хийх вэ
Flow дуудах
Flow-ийн эхлүүлэх нөхцөлийг "API дуудлага" болгож нийтлээд серверээсээ ажиллуулна.
Яриа, мессеж
Сувгууд, яриа, мессежийн түүхийг өөрийн системд татна.
Файл илгээх
Зураг, PDF зэрэг файлыг хариунд хавсаргана.
Flow дуудах: dashboard-д зурсан flow-ийн эхлүүлэх нөхцөлийг "API дуудлага" болгоод нийтэлнэ. Таны сервер дуудахад flow ажиллаж, гаралтаа буцаана. Харилцагч руу юу ч илгээгдэхгүй. Дэлгэрэнгүй нь "AI апп, Marketplace, webhook ба API" хичээлд.
Унших: сувгууд, яриа, мессежийн түүхийг татаж өөрийн CRM-тэй холбоно.
Медиа: файлыг байршуулж хариунд хавсаргана (багцад медиа сан нээлттэй бол).
Endpoint бүр, жишээ код, хязгаар: openbot.mn/developers.
Анхаар
Webhook зогсвол харилцагч хариу авахгүй
Дараалсан 20 алдааны дараа webhook "Түр зогссон" болно. Зогссон хугацааны мессеж дахин илгээгдэхгүй.
Гадаад бот горимд манай AI хариулахгүй, хариу бүрэн таны ботоос хамаарна. Таны сервер унтарсан бол харилцагч хариу авахгүй.
Webhook дараалсан 20 удаа алдаа өгвөл автоматаар Түр зогссон төлөвт орно. Хаягаа засаад Сэргээх дарна. Зогссон хугацаанд ирсэн мессеж webhook руу дахин илгээгдэхгүй (Inbox-д харагдана).
Түлхүүр алдагдсан гэж сэжиглэвэл түлхүүрийн мөрөөс Хүчингүй болгох дарна: тэр түлхүүрээр хийх дуудлага тэр дор нь зогсоно, буцаах боломжгүй.
MCP
OpenBot-ийг Claude ба ChatGPT-ээс удирдах
- 1
AI холболт хуудас
Тохиргоо, AI холболт (MCP). MCP хаягийг хуулна.
- 2
AI хэрэгсэлд нэмэх
Claude, ChatGPT эсвэл Claude Code таб дахь зааврыг дагана.
- 3
Зөвшөөрөх
Нээгдэх OpenBot цонхонд workspace, эрхээ сонгоно.
- 4
Энгийн үгээр
"Сүүлийн 7 хоногийн тайланг гарга" гэх мэт.
- Тохиргоо апп, AI холболт (MCP) хуудас (Мэргэжлийн шат). MCP хаяг-ийг хуулна.
- Хэрэгслээ сонгоно: Claude, ChatGPT, Claude Code таб бүрт алхам бичигдсэн. Жишээ нь Claude дээр: Settings, Connectors, "Add custom connector", нэр OpenBot, URL-д MCP хаяг.
- "Connect" дарахад OpenBot-ийн цонх нээгдэнэ. Workspace болон олгох эрхээ (унших, ноорог бичих гэх мэт) сонгож зөвшөөрнө.
- Одоо AI туслахдаа энгийн үгээр бичнэ. Хуудасны Бэлэн командууд хэсгээс хуулж болно: "OpenBot-ын сүүлийн 7 хоногийн тайланг гарга", "тохиргоог шалгаад асуудлыг эрэмбэлж хэл".
Холбогдсон хэрэгслүүд хуудасны "Холбогдсон AI хэрэгслүүд" жагсаалтад харагдана, Салгах дарж хүссэн үедээ салгана.
MCP аюулгүй байдал
AI туслах юу хийж чадах вэ
Нийтлэхээс өмнө асууна
Мэдлэг, flow, форм, AI тохиргоог ноорог болгож, амьд болгохдоо танаас баталгаа авна.
Таны эрхээс хэтрэхгүй
Хасагдвал эсвэл эрх буурвал холболт тэр дор нь хумигдана.
Анхнаасаа хаалттай
Яриа унших, утас, имэйл экспортлохыг зөвхөн эзэн асаана.
- Ноорог эхэлж: AI туслах мэдлэг нэмэх, flow, форм, коммент дүрэм, AI тохиргоог эхлээд ноорог хэлбэрээр үүсгэнэ. Харилцагчид нөлөөлөх (нийтлэх, илгээх) үйлдэл бүрийн өмнө танаас баталгаа асууна.
- Эрх: AI туслах холбосон хүний эрхээр л ажиллана. Тэр хүнийг багаас хасвал эсвэл эрхийг нь бууруулбал холболт шууд хумигдана.
- Хувийн мэдээлэл: AI холболт хуудасны "AI агентын эрх" хэсэгт хоёр унтраалга бий: "Яриа унших, хариулах" ба "Харилцагчийн утас, имэйл экспортлох". Хоёулаа анхнаасаа унтраалттай, зөвхөн workspace-ийн эзэмшигч асаана. Асаавал тэр мэдээлэл таны сонгосон AI үйлчилгээ (Anthropic, OpenAI) рүү гарна гэдгийг анхаар.
App ID, App Secret зэрэг нууцыг AI чатад хэзээ ч бүү бич.
Шалгах асуулт
Өөрийгөө шалгаарай
- Developer API ба MCP-ийн ялгаа юу вэ?
- API түлхүүрийн утгыг алдвал яах вэ?
- Гадаад бот горимд таны сервер унтарвал юу болох вэ?
- AI туслахад яриа уншуулах эрхийг хэн асаах вэ?
Хариулт нь хичээлийн хуудсанд байна.
Асуулт бүрт эхлээд өөрөө хариулаад, дараа нь хариултыг нээж шалгаарай.
Developer API ба MCP-ийн ялгаа юу вэ?
API нь систем хоорондын холболт (код), MCP нь Claude, ChatGPT-ээс энгийн үгээр удирдах холболт.
API түлхүүрийн утгыг алдвал яах вэ?
Дахин харах боломжгүй. Хуучныг хүчингүй болгоод шинийг үүсгэнэ.
Гадаад бот горимд таны сервер унтарвал юу болох вэ?
Харилцагч хариу авахгүй. 20 алдааны дараа webhook түр зогсоно.
AI туслахад яриа уншуулах эрхийг хэн асаах вэ?
Зөвхөн workspace-ийн эзэмшигч, AI холболт хуудаснаас.
Дүгнэлт
Тогтоох зүйл
- Ихэнх дэлгүүрт AI ажилтан хангалттай. API нь өөрийн систем, өөрийн ботод.
- Түлхүүр ба webhook-ийн нууц ганц удаа харагдана.
- Гадаад бот горимд хариу бүрэн таны ботоос хамаарна.
- MCP: ноорог эхэлж, таны эрхээс хэтрэхгүй. Дэлгэрэнгүй openbot.mn/developers.
Flow-ийг API-аар дуудах дэлгэрэнгүйг "AI апп, Marketplace, webhook ба API" хичээлээс үзээрэй.