Flow Studio 4

Тест, trace, тайлан, алдаа засах

Ноорог тестлэх, гүйлтийн мөрийг node бүрээр унших, тайлан ба хариултууд, Publish-ийн алдаа, flow ба AI-ийн дараалал.

17 слайд · 25 минут

OpenBotFlow Studio 4

Flow Studio 4

Тест, trace, тайлан, алдаа засах

Flow-оо харилцагчид хүргэхээс өмнө шалгаж, ажиллаж эхэлсний дараа юу болж байгааг node бүрээр харах.

25 минутДунд шатFlow зохиодог ажилтан, эзэн
slide.openbot.mn1 / 17

Энэ хичээл Flow Studio-гийн 4 дэх хэсэг. Өмнөх гурван хичээлд flow үүсгэх (Flow Studio: үндэс), node бүрийг тохируулах (Node-ууд), AI node-уудыг (AI node-ууд) үзсэн. Энд flow-оо хэрхэн шалгах, алдааг хэрхэн олох талаар ярина.

Дуусахад та: - ноорог flow-оо Publish хийхээс өмнө тестлэж, - бодит гүйлтийн мөрийг (trace) нээж node бүрийн оролт, гаралт, хугацаа, AI токеныг уншиж, - тайлангаас аль node дээр харилцагч гацаж байгааг олж, - Publish-ийн алдааны мессежийг уншиж засаж, - "flow ба AI хоёулаа хариулаад байна" гэх асуудлыг шийдэж чадна.

Flow Studio нь Автоматжуулалт апп дотор байна. Хуудсууд: Автоматжуулалт (flow-уудын жагсаалт), Flow тайлан, AI апп, Marketplace.

OpenBotFlow Studio 4

Ойлголт

Шалгалтын гурван түвшин

Гурвуулаа өөр асуултад хариулна. Дарааллаар нь хэрэглэ.

1. Canvas тест

Зам зөв үү

Ноорог дээр. Аль node-оор дамжихыг харуулна. AI дуудахгүй, юу ч илгээхгүй.

2. Тест таб

Хариу зөв үү

Бодит AI-тай, жишээ мессежийн багцаар. Харилцагчид юу ч очихгүй, AI нэгж зарцуулна.

3. Гүйлтийн мөр

Амьд дээр юу болсон бэ

Бодит харилцагчийн гүйлт бүрийн node тус бүрийн оролт, гаралт, хугацаа.

slide.openbot.mn2 / 17

Canvas тест нь хамгийн хурдан шалгалт: canvas дээрх "Тест" цонхонд нэг мессеж бичээд аль node-уудаар дамжихыг харна. Энэ нь зөвхөн зам (салаалалт) шалгана. AI node ажиллахгүй, мессеж хэнд ч илгээгдэхгүй, AI хариуны нэгж зарцуулахгүй.

Тест таб нь "Flow-ийн тайлан" хуудасны гурав дахь таб. Олон жишээ мессеж, хүлээгдэж буй хариугаа нэг багцад бичээд flow-ийг бодит AI-тай гүйлгэнэ. Харилцагчид юу ч очихгүй, гэхдээ AI node бүр багцын AI хариуны лимитээс хасагдана.

Гүйлтийн мөр (trace) нь амьд дээр харилцагчтай болсон гүйлт бүрийн бүртгэл. Асуудал гарсны дараа "яг юу болсон бэ" гэдгийг эндээс харна.

Дүрэм: эхлээд canvas тест, AI node-той бол Тест таб, Publish хийсний дараа гүйлтийн мөрөөр хянана.

OpenBotFlow Studio 4

Хаана

Canvas-ийн дээд мөр

Flow canvas: дээд мөрөнд flow-ийн нэр, төлөв, Хадгалах, Publish ба гурван цэгтэй цэс
  • Хадгалах = зөвхөн ноорог. Харилцагчид хүрэхгүй.
  • Publish = ноорог амьд болно. Цорын ганц амьд товч.
  • ... цэс: Идэвхжүүлэх/Зогсоох, Тест, Flow-ийн тайлан, Хариултууд, Түүх.
slide.openbot.mn3 / 17

Flow-оо нээхэд дээд мөрөнд flow-ийн нэр, төлөв (Идэвхтэй, Түр зогссон, Draft), нийтлэгдсэн бол "Амьд: v3" гэх мэт хувилбар харагдана.

Хадгалах товч зөвхөн ноорогт бичнэ. "Ноорогт хадгалагдлаа: Publish хийтэл бодит чатад нөлөөлөхгүй" гэж гарна. Хадгалсан ноорог байвал canvas-ийн доор шар мөр гарна: "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий". Тэр мөрөнд Ноорог тест ба Ноорог хаях товч байна.

Publish нь ноорогийг амьд болгоно. Дарахад баталгаажуулах цонх гарна. Хадгалаагүй өөрчлөлт байвал эхлээд ноорогт хадгалаад дараа нь нийтэлнэ.

Баруун дээд талын гурван цэгтэй товчинд бусад бүх үйлдэл: Идэвхжүүлэх эсвэл Зогсоох, Тест, Flow-ийн тайлан, Хариултууд, Түүх. Энэ хичээлийн ихэнх ажил эндээс эхэлнэ.

Зурган дээрх flow "Түр зогссон" төлөвтэй, хадгалаагүй өөрчлөлтгүй тул Хадгалах ба Publish идэвхгүй (бүдэг) харагдаж байна.

OpenBotFlow Studio 4

Түвшин 1

Ноорог тест хийх

  1. 1

    Тест цонх нээх

    Гурван цэгтэй цэс, "Тест". Эсвэл шар мөрийн "Ноорог тест".

  2. 2

    Мессеж бичих

    "Тест мессеж" талбарт харилцагчийн бичих өгүүлбэр.

  3. 3

    Тест ажиллуулах

    Доор "Гүйцэтгэлийн дараалал" гарна: дамжсан node бүр дугаартай.

  4. 4

    Замыг шалгах

    Нөхцөл зөв салаа руу орсон уу, дутуу node байна уу.

slide.openbot.mn4 / 17
  1. Canvas-ийн баруун дээд талын гурван цэгтэй цэснээс Тест сонгоно. Хадгалсан ноорог байвал шар мөр дээрх Ноорог тест товч мөн адил цонхыг нээнэ.
  2. "Flow тест хийх" цонхонд Тест мессеж талбарт харилцагч юу гэж бичихийг оруулна. Жишээ: "Хүргэлт хэд вэ".
  3. Тест ажиллуулах дарна.
  4. Цонхны доор Гүйцэтгэлийн дараалал гарна: 1, 2, 3 гэж дугаарласан node бүрийн дугаар (id) ба таны өгсөн нэр.

Ноорог байвал цонхонд "Тест нь ноорог graph дээр ажиллана: амьд flow биш" гэж сануулна. Ноорог байхгүй бол амьд хувилбарыг тестэлнэ.

Тест нь flow-ийн бүтцийг бас шалгана. Бүтцийн алдаа байвал (жишээ нь хоосон асуулт) улаан хайрцагт алдааны мессеж гарна: энэ нь Publish-ийн шалгалттай ижил тул Publish-ээс өмнө алдаагаа эндээс олно.

Нөхцөлийн салаа бүрийг шалгахын тулд өөр өөр мессежээр хэд хэдэн удаа ажиллуулаарай.

Бичлэг (27 секунд, хадмалтай):

  1. Шар мөрийн Ноорог тест: "Тест нь ноорог graph дээр ажиллана, амьд flow биш".
  2. Харилцагчийн мессежийг бичээд Тест ажиллуулах.
  3. Гүйцэтгэлийн дараалал: start, hello, q_name, ... гэж node бүрийн id ба нэр. Анхаар: тест асуултад хариулт хүлээдэггүй тул баталгаажуулалт хариугүй, нөхцөл Үгүй бол салаагаар (fix) явсан. Энэ бол тестийн хязгаар, flow-ийн алдаа биш.
  4. Publish ба баталгаажуулалт: "v1 амьд боллоо".
  5. Гэхдээ төлөв Draft хэвээр: Publish нь графыг амьд болгодог, харин flow-ийг харилцагчид ажиллуулдаг нь Идэвхжүүлэх.
  6. Гурван цэгтэй цэс: Идэвхжүүлэх, Тест, Flow-ийн тайлан, Хариултууд, Түүх. Идэвхжүүлэхэд "Нөхцөл нь тохирсон харилцагч бүрд энэ flow шууд ажиллаж эхэлнэ" гэж асууна.
OpenBotFlow Studio 4

Анхаар

Canvas тест юуг шалгадаггүй вэ

Эхлүүлэх нөхцөлийг шалгахгүй, AI дуудахгүй, юу ч илгээхгүй. Хүлээх алхам дээр зогсоно. Бодит хариуг Тест таб эсвэл гүйлтийн мөрөөс харна.

slide.openbot.mn6 / 17

Canvas тест нь замыг л харуулдаг. Дараах зүйлсийг санаарай:

  • Эхлүүлэх нөхцөл шалгагдахгүй. Тест үргэлж Эхлэл node-оос эхэлнэ. Таны мессеж түлхүүр үгтэй таарах эсэхийг энэ тест хэлэхгүй. Мессежийн текст зөвхөн нөхцөл node-уудад ашиглагдана.
  • AI node ажиллахгүй. AI хариулт, AI боловсруулалт, мэдлэгийн сангаас хайх, мэдээлэл ялгаж авах node-ууд хоосон үр дүн өгнө. Санаа ангилах (intent) node үргэлж "бусад" салаа руу явна.
  • Юу ч илгээхгүй, юу ч бичихгүй. Мессеж, шошго, захиалга, webhook дуудлага хийгдэхгүй.
  • Хүлээх node дээр зогсоно. Цааших хэсгийг шалгах бол түр хүлээх node-ийг тойруулж тестэлнэ.
  • Instagram дагалт шалгах node "тодорхойгүй" салаа руу явна. Дэд flow дуудах node алгасагдаж "дэд flow: тестэд алгасав" гэж тэмдэглэгдэнэ.
  • A/B хуваах node тест бүрт ижил салаа сонгоно.

AI-тай хэсгийн бодит хариуг харах бол дараагийн слайдын Тест табыг хэрэглэнэ.

OpenBotFlow Studio 4

Түвшин 2

Тест таб: бодит AI-тай шалгах

  1. 1

    Тестийн багц үүсгэх

    Flow-ийн тайлан, "Тест" таб. Багцын нэр бичээд "Багц үүсгэх".

  2. 2

    Мөр нэмэх

    Оролт (харилцагчийн мессеж) + хүлээлтийн төрөл. Эсвэл CSV оруулна.

  3. 3

    Граф сонгох

    "Амьд хувилбар" эсвэл "Ноорог". Тэгээд "Тест ажиллуулах".

  4. 4

    Үр дүн унших

    Мөр бүр Тэнцсэн, Унасан, Алдаа, Алгассан. "Trace харах" дарж задлана.

slide.openbot.mn7 / 17

Тест таб нь гурван цэгтэй цэс, Flow-ийн тайлан хуудасны гурав дахь таб (Тойм, Сүүлийн гүйлтүүд, Тест).

1. Багцын нэр бичээд Багц үүсгэх дарна. Нэг багц 200 хүртэл мөр. 2. Мөр нэмэх: Оролт нь харилцагчийн мессеж. Хүлээлтийн төрөл: - Алдаагүй дуусах - Яг таарах - Агуулсан байх - Regex - Гаралтын талбар (жишээ нь order.total) - AI шүүгч: "хариу юуг заавал агуулах ёстой" гэсэн шалгуур бичнэ. Олон мөрийг CSV оруулах хэсгээс нэг дор оруулж болно. 3. Граф: Амьд хувилбар эсвэл Ноорог. Ноорог тест нь Publish хийхээс өмнөх хамгийн найдвартай шалгалт. 4. Тест ажиллуулах дарахад "AI node болон AI шүүгч бүр багцын хариуны лимитээс хасагдана. Мессеж харилцагчид илгээгдэхгүй" гэж асууна.

Үр дүн: мөр бүрт Тэнцсэн, Унасан, Алдаа, Алгассан, хариу, шалтгаан, хугацаа, токен. Trace харах нь тухайн мөрийн гүйлтийг node бүрээр нээнэ.

Хязгаар: энэ таб нь гадагш нөлөөтэй node-той flow-г ажиллуулахгүй (шошго, захиалга, оператор, хүлээх, AI хариулт, AI чадвар, webhook дуудах, AI форм). Ийм node байвал аль node гэдгийг нэрлэж татгалзана. Тест гүйлтүүд тайлангийн тоонд орохгүй.

OpenBotFlow Studio 4

Түвшин 3

Амьд гүйлтийн мөрийг нээх

  1. 1

    Flow-ийн тайлан

    Canvas, гурван цэгтэй цэс, "Flow-ийн тайлан".

  2. 2

    Сүүлийн гүйлтүүд

    Хоёр дахь таб. Сүүлийн 50 гүйлт: ID, Төлөв, Эхэлсэн, Үргэлжлэл, Алдаа.

  3. 3

    Мөр дээр дарах

    Баруун талд "Гүйлгэлтийн мөр" нээгдэнэ: node бүр нэг мөр.

slide.openbot.mn8 / 17

Бодит харилцагчтай болсон гүйлтийг харах нь алдаа хайх гол арга.

  1. Canvas дээрх гурван цэгтэй цэснээс Flow-ийн тайлан сонгоно.
  2. Сүүлийн гүйлтүүд таб: сүүлийн 50 гүйлт. Багана: ID, Төлөв, Эхэлсэн, Үргэлжлэл, Алдаа. Төлөв: Амжилттай (ногоон), Алдаа (улаан), Цуцалсан, Ажиллаж буй, Хүлээж буй (асуултын хариу эсвэл хүлээх алхам).
  3. Гүйлтийн мөр дээр дарахад баруун талд Гүйлгэлтийн мөр самбар нээгдэнэ.

Алдаатай гүйлтийг эхэлж хар: "Алдаа" баганад товч шалтгаан харагдана.

Гүйлгэлтийн мөр 45 хоног хадгалагдана. Түүнээс хуучин гүйлт дээр "Trace хараахан алга" гэж гарна.

OpenBotFlow Studio 4

Trace унших

Гүйлгэлтийн мөрийн нэг мөр

ЮуХаанаЮу хэлж байна
ТөлөвНэрний хажуудАмжилттай, Алдаа, Хариу хүлээж байна, Хамгаалалт хаасан
ХугацааДоод мөрТухайн node хэдэн мс/с үргэлжилсэн
Токен, зардалДоод мөр (AI node)AI-д зарцуулсан токен ба зардал
Оролт/гаралт"Оролт/гаралт харах"Node юу хүлээж авч, юу гаргасан (4KB хүртэл)
Нэмэлт тэмдэгТөлөвийн хажууд#2 давталт, Салаа a, Дэд flow: нэр
НийтХамгийн доорNode-ийн тоо, нийт хугацаа, токен, зардал
slide.openbot.mn9 / 17

Гүйлгэлтийн мөрийн самбарт node бүр нэг мөр, ажилласан дарааллаараа.

  • Нэр нь canvas дээр та өгсөн нэр. Нэр өгөөгүй бол node-ийн төрлөөр. Доор нь төрөл, node-ийн дугаар.
  • Төлөв: Амжилттай. Алдаа (доор нь улаан алдааны текст). Хариу хүлээж байна (асуулт node харилцагчийн хариуг хүлээж зогссон). Хамгаалалт хаасан: AI-аас гарсан текст харилцагчид очихоос өмнө шалгалтад баригдаж аюулгүй текстээр солигдсон. Шалтгаан нь хамт гарна: үнийн зөрүү, хадгалах хугацааны зөрүү, дотоод зааварчилгаа задрах эрсдэл.
  • Хугацаа: удаан node-ийг эндээс олно.
  • Токен ба зардал зөвхөн AI node-д. Зардал ам.доллараар (жишээ $0.0012).
  • Оролт/гаралт харах товч node-ийн оролт, гаралтыг JSON-оор нээнэ. 4KB-аас урт бол таслагдана, хэдэн байт байсныг бичнэ.
  • Нэмэлт тэмдэг: давталтын хэд дэх эргэлт, зэрэгцээ салааны нэр, дэд flow дотор ажилласан бол тэр flow-ийн нэр.
  • Нийт мөр: node-ийн тоо, нийт хугацаа, токен, зардал.

Алдаа хайхдаа: эхний улаан мөрийг ол, түүний оролт-ыг хар. Ихэнх алдаа нь өмнөх node буруу утга дамжуулсанаас болдог.

OpenBotFlow Studio 4

Тайлан

Хоёр тайлан: нэг flow ба бүх flow

ТайланХаанаЮу харуулна
Flow-ийн тайлан, ТоймCanvas, гурван цэгтэй цэсНийт гүйлгэсэн, Амжилттай, Амжилтын %, Алдаа
Node дамжих хувьТойм табNode бүрт хүрсэн гүйлтийн тоо ба хувь
Өдрийн гүйлгэлтТойм табСүүлийн 14 хоног
Салаа бүрийн тооТойм табA/B хуваах, дагалт шалгах node-ийн салаа бүр
Flow тайланЦэс: Автоматжуулалт, Flow тайланБүх flow: гүйлт, алдаа, хурд, AI нэгж
slide.openbot.mn10 / 17

Нэг flow-ийн тайлан (Flow-ийн тайлан хуудас, Тойм таб): - Дөрвөн тоо: Нийт гүйлгэсэн, Амжилттай, Амжилтын %, Алдаа. - Node дамжих хувь: node бүрт эхэлсэн гүйлтийн хэдэн хувь нь хүрсэн. Мөр ногоон (70%-иас дээш), шар (40-70%), улаан (40%-иас доош). Огцом унасан газар бол харилцагчид гацаж эсвэл орхиж байгаа алхам. Ихэвчлэн асуулт хэт урт, сонголт ойлгомжгүй, эсвэл нөхцөл буруу салаа руу илгээж байна. - Өдрийн гүйлгэлт: сүүлийн 14 хоногийн багана. - Салаа бүрийн тоо: A/B хуваах node-д таны тавьсан хувь ба бодит хувь, дагалт шалгах node-д тийм/үгүй/тодорхойгүй.

Бүх flow-ийн тайлан (хажуугийн цэс, Автоматжуулалт, Flow тайлан): Өнөөдөр, 7 хоног, 30 хоног. - Гүйлт (дууссан, алдаатай, үргэлжилж буй), Амжилт, Алдаа, AI хариуны нэгж (flow-уудын AI node-ийн зарцуулсан багцын нэгж). - Хамгийн их алдаатай node: аль flow-ийн аль node, хэдэн удаа, сүүлийн алдаа. - Node төрлийн хурд: дундаж ба p95 (100 гүйлтийн 95 нь үүнээс хурдан). - AI зарцуулалт моделиор: дуудлага, токен, зардал.

Тест (Тест таб) гүйлтүүд аль ч тайланд тоологдохгүй.

OpenBotFlow Studio 4

Хариултууд

Асуултын хариу ба CSV

  1. 1

    Хариултууд нээх

    Canvas, гурван цэгтэй цэс, "Хариултууд".

  2. 2

    Төлөвөөр шүүх

    Бүгд, Бөглөж буй, Дууссан, Орхисон.

  3. 3

    Мөр дээр дарах

    Нэг харилцагчийн бүх хариулт. Зураг бол "Зураг харах".

  4. 4

    CSV татах

    Баруун дээд талд. Excel-ээр нээж болно.

slide.openbot.mn11 / 17

Асуулт node-той flow харилцагчийн хариулт бүрийг хадгална. Үүнийг Хариултууд (Формын хариултууд) хуудсаас харна.

  1. Canvas, гурван цэгтэй цэс, Хариултууд.
  2. Дээд талын шүүлтүүр: Бүгд, Бөглөж буй, Дууссан, Орхисон. Бөглөж буй = харилцагч асуултын дунд яваа. Орхисон = харилцагч дуусгаагүй, эсвэл "болих" гэж бичиж цуцалсан.
  3. Хүснэгтэд Огноо, Харилцагч, Төлөв, дараа нь асуулт бүр нэг багана. Мөр дээр дарахад тухайн хүний бүх хариулт гарна. Файл, зураг хүлээж авсан асуултад "Зураг харах" линк.
  4. CSV татах нь бүх хариултыг файл болгож татна.

Алдаа хайхад: олон хүн "Орхисон" бол Node дамжих хувь тайлангаас аль асуулт дээр зогсож байгааг хар.

Форм апп-аар үүсгэсэн формын хариултыг Форм хичээлд үзнэ.

OpenBotFlow Studio 4

Publish

Publish-ийн түгээмэл алдаа

Мессежид гарахУтгаЗасах
graph has no trigger nodeЭхлэл node алгаЭхлэл node нэмж эхний алхамд холбоно
cycle detectedСум буцаад өмнөх node руу орсонДавтах бол Давталт node ашигла
end node ... unreachableТөгсгөл node руу сум ороогүйХолбох эсвэл устгах
question node ... empty promptАсуултын текст хоосонАсуултаа бичнэ
enum field needs >= 2 optionsСонголт 2-оос цөөнДор хаяж 2 сонголт
duplicate field.keyХоёр асуулт ижил талбарын нэртэйНэгийн нэрийг солино
AI node таны багцад багтаагүйAI node-той, багц Lite-аас доошБагц ахиулах эсвэл AI node хасах
slide.openbot.mn12 / 17

Publish амжилтгүй бол canvas-ийн доор улаан мөр гарна: "Publish хийгдсэнгүй: ноорогт алдаа байна" ба доор нь серверийн мессеж үгчлэн. Мессеж англиар, node-ийн дугаартай байдаг. Тэр дугаараар node-оо олоод засна. Ноорог хадгалагдсан хэвээр, харилцагчид хуучин хувилбар очсоор байна.

  • graph has no trigger node: Эхлэл node устсан.
  • cycle detected starting from node ...: сум өмнөх node руу буцсан. Давтах шаардлагатай бол Давталт node ашиглана (Node-ууд хичээл).
  • end node ... must not have outgoing edges / is unreachable: Төгсгөл node-оос сум гарсан, эсвэл түүн рүү юу ч ороогүй.
  • condition node ... missing data.branch: нөхцөлөөс гарах сум аль салааных нь тодорхойгүй. Сумаа устгаад Тийм/Үгүй цэгээс дахин чирнэ.
  • question node ...: empty prompt (асуултын текст хоосон), enum field needs >= 2 options (сонголтын жагсаалт 2-оос цөөн), choice has empty title/payload (товчны нэр эсвэл утга хоосон), duplicate field.key (хоёр асуулт ижил талбарын нэртэй).
  • AI node таны багцад багтаагүй: AI node Lite ба түүнээс дээш багцад нийтлэгдэнэ. "Багц харах" линк гарна.
  • Цагийн хуваарьт эхлүүлэх нөхцөл Free багцад нийтлэгдэхгүй.

Хоосон мессеж node, холбогдоогүй гарц Publish-ийг саатуулахгүй: тэдгээрийг canvas тестээр өөрөө олох хэрэгтэй.

OpenBotFlow Studio 4

Flow ба AI

Хэн хариулах вэ: дараалал

Нэг мессежид flow эсвэл AI хоёрын нэг л хариулна.

1

Flow дунд яваа юу

Асуултын хариу хүлээж буй бол мессеж flow руу. Хүлээх алхам дээр бол хариу гарахгүй.

2

Аль flow таарав

Идэвхтэй flow-уудыг Эрэмбээр (өндөр нь эхэлж) шалгана. Эхний таарсан нь ажиллана.

3

Таарсангүй

Тэгвэл AI ажилтан хариулна.

slide.openbot.mn13 / 17

Мессеж ирэхэд систем ингэж шийднэ:

  1. Харилцагч flow дунд яваа юу. Асуулт node хариу хүлээж байвал мессеж нь тэр асуултын хариулт болно, AI хариулахгүй. Харилцагч "болих" гэж бичвэл flow цуцлагдаж "За, цуцаллаа" гэж хариулна. Харин flow Хүлээх node дээр байвал ирсэн мессеж хариугүй үлдэнэ: хүлээх хугацаа дуусахыг хүлээнэ. "Бот хариулахгүй байна" гэх гомдлын нэг шалтгаан энэ.
  2. Аль flow таарав. Идэвхтэй flow-уудыг Эрэмбэ (priority)-ийн өндрөөс нь шалгана. Түлхүүр үг нь мессеж дотор агуулагдвал (том жижиг үсэг хамаагүй) таарна. Товч дарах нь яг тохирох ёстой. Эхний мессеж нь харилцагчийн анхны мессеж.
  3. Таарсангүй бол AI ажилтан хариулна.

"Flow ба AI хоёулаа хариулаад байна" гэдэг нь ихэвчлэн: flow эхний мессежид хариулаад дуусч, дараагийн мессежид AI хариулсан. Эсвэл түлхүүр үг хэт өргөн ("үнэ" нь "үнэтэй", "үнэгүй" дотор ч таарна) тул AI-тай ярьж байх дунд flow гэнэт эхэлсэн.

Засах: түлхүүр үгийг нарийн хэллэг болгох, Товч дарах нөхцөл ашиглах, flow-ийн төгсгөлд дараагийн алхмыг тодорхой хэлэх. Эрэмбийг flow үүсгэх цонхонд тавина, тоо өндөр нь давуу. Дараа нь солих талбар алга: шинэ flow үүсгэж хуучныг нь зогсооно.

Түлхүүр үгээр эхэлсэн flow нэг харилцагчид 24 цагт нэг л удаа ажиллана. Дахин бичихэд AI хариулна. Тестлэхдээ үүнийг санаарай.

OpenBotFlow Studio 4

Шалгах дараалал

Flow ажиллахгүй үед

#АсуултХаанаас харах
1Flow Идэвхтэй юу, Publish хийсэн үүЖагсаалтын төлөв, шар "Нийтлэгдээгүй" мөр
2Гүйлт эхэлсэн үүFlow-ийн тайлан, Сүүлийн гүйлтүүд
3Гүйлт эхлээгүй: нөхцөл таарсан ууТүлхүүр үг, эрэмбэ, 24 цагийн дүрэм
4Эхэлсэн: хаана зогссон бэГүйлгэлтийн мөрийн эхний улаан мөр
5Тэр node юу хүлээж авсан бэОролт/гаралт харах
6Засаад шалгахНоорог тест, Тест таб, Publish
slide.openbot.mn14 / 17

Харилцагч "бот хариулсангүй" эсвэл "буруу хариулсан" гэвэл энэ дарааллаар шалга:

  1. Flow Идэвхтэй юу. Жагсаалтад Идэвхтэй/Түр зогссон/Draft. Засвар хийсэн бол Publish хийсэн үү: шар "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий" мөр байвал өөрчлөлт харилцагчид хүрээгүй.
  2. Гүйлт эхэлсэн үү. Flow-ийн тайлан, Сүүлийн гүйлтүүд дээр тухайн цагийн гүйлт байгаа эсэх.
  3. Эхлээгүй бол нөхцөл таараагүй: түлхүүр үгийн бичиглэл, илүү өндөр эрэмбэтэй өөр flow түрүүлсэн, эсвэл тэр харилцагчид 24 цагийн дотор аль хэдийн ажилласан. Мөн харилцагч өөр flow-ийн хүлээх алхам дээр байж магадгүй.
  4. Эхэлсэн бол гүйлтийн мөр дээр дарж эхний улаан (Алдаа) эсвэл шар (Хамгаалалт хаасан) мөрийг ол. Хүлээж буй гүйлт бол харилцагч асуултад хариулаагүй.
  5. Тэр node-ийн Оролт/гаралт-ыг нээж ямар утга ирснийг хар.
  6. Засаад Ноорог тест, AI-тай бол Тест таб, тэгээд Publish.

Олон харилцагчид нөлөөлж буй алдаа бол түр Зогсоох эсвэл Түүх-ээс өмнөх хувилбар руу Буцаах. Буцаахад одоогийн амьд хувилбар түүхэнд хадгалагдана, ноорог хөндөгдөхгүй.

OpenBotFlow Studio 4

Түгээмэл алдаа

Түгээмэл төөрөгдөл

Засаад "Хадгалах" дарсан ч чатад өөрчлөлт гарахгүй

Хадгалах = ноорог. Publish дарна.

Canvas тест дээр AI хариулт хоосон

Canvas тест AI дууддаггүй. Тест таб ашиглана.

Түлхүүр үгээр хоёр дахь удаа бичихэд flow эхлэхгүй

Нэг харилцагчид 24 цагт нэг удаа. Өөр хаягаар шалгана.

Харилцагч бичсэн ч хариу ирэхгүй

Хүлээх алхам дээр байж магадгүй. Гүйлтийн төлөв "Хүлээж буй" эсэхийг хар.

Trace дээр "Хамгаалалт хаасан"

AI буруу үнэ хэлэх гэсэн. Барааны үнэ, мэдлэгийн санг шалгана.

slide.openbot.mn15 / 17
  • Хадгалах ба Publish: хамгийн их гардаг. Шар мөр байгаа бол харилцагчид хуучин хувилбар очиж байна.
  • Canvas тест дээр AI хоосон: зориуд ингэсэн, тест AI нэгж зарцуулахгүй. AI-ийн хариуг Тест табаар шалгана.
  • 24 цагийн дүрэм: түлхүүр үгтэй flow нэг харилцагчид өдөрт нэг удаа. Ингэхгүй бол "захиалга" гэж бичих бүрд мэндчилгээ давтагдана. Шалгахдаа өөр ажилтны хаягаар бичнэ.
  • Хүлээх алхам: flow хүлээх node дээр байх хооронд харилцагчийн мессежид хариулахгүй. Урт хүлээлтийг богиносгох эсвэл асуулт node ашиглах.
  • Хамгаалалт хаасан: AI-ийн текст харилцагчид очихоос өмнө шалгагдсан. Шалтгаан "үнийн зөрүү" бол AI таны бараанаас өөр үнэ хэлэх гэсэн: барааны үнэ, мэдлэгийн сангийн үнийн мэдээллийг шалгана.
OpenBotFlow Studio 4

Шалгах асуулт

Өөрийгөө шалгаарай

  1. Canvas тест AI хариуны нэгж зарцуулах уу?
  2. Гүйлтийн node бүрийн оролт, гаралтыг хаанаас харах вэ?
  3. Node дамжих хувь огцом унасан газар юу гэсэн үг вэ?
  4. Нэг мессежид flow ба AI хоёулаа хариулж чадах уу?
  5. Publish-ийн алдааны мессежийг яаж ашиглах вэ?

Хариулт нь хичээлийн хуудсанд байна.

slide.openbot.mn16 / 17

Асуулт бүрт эхлээд өөрөө хариулаад, дараа нь хариултыг нээж шалгаарай.

  1. Canvas тест AI хариуны нэгж зарцуулах уу?

    Үгүй. AI node ажиллахгүй, юу ч илгээхгүй. Тест таб зарцуулна.

  2. Гүйлтийн node бүрийн оролт, гаралтыг хаанаас харах вэ?

    Flow-ийн тайлан, Сүүлийн гүйлтүүд, мөр дээр дарж Гүйлгэлтийн мөр, "Оролт/гаралт харах".

  3. Node дамжих хувь огцом унасан газар юу гэсэн үг вэ?

    Харилцагчид тэр алхам дээр гацаж эсвэл орхиж байна.

  4. Нэг мессежид flow ба AI хоёулаа хариулж чадах уу?

    Үгүй. Таарсан flow хариулна, таараагүй бол AI. Дараалсан хоёр мессежид л тус тусдаа хариулна.

  5. Publish-ийн алдааны мессежийг яаж ашиглах вэ?

    Мессеж дэх node-ийн дугаараар node-оо олж засаад дахин Publish.

OpenBotFlow Studio 4

Дүгнэлт

Тогтоох зүйл

  • Canvas тест = зам. Тест таб = бодит AI. Гүйлтийн мөр = амьд дээр болсон зүйл.
  • Алдаа хайхдаа эхний улаан мөр, түүний оролтоос эхэл.
  • Node дамжих хувь унасан газар = харилцагч гацсан алхам.
  • Нэг мессежид flow эсвэл AI: Эрэмбэ ба нарийн түлхүүр үг шийднэ.
slide.openbot.mn17 / 17

Дараагийн хичээл: AI апп, Marketplace, webhook ба API. Тэнд бэлэн flow-оо багцлах, өөр workspace руу суулгах, гадаад системээс дуудах талаар үзнэ.

Node-ийн тохиргоог дахин харах бол Node-ууд, AI node-ийн нарийн тохиргоог AI node-ууд хичээлээс үзээрэй.