Flow Studio 1

Flow Studio: үндэс

Flow гэж юу вэ, AI ажилтнаас юугаараа ялгаатай, flow үүсгэх гурван зам, эхлүүлэх нөхцөл бүр, canvas, Хадгалах ба Publish, түүх, хязгаар.

20 слайд · 25 минут

OpenBotFlow Studio 1

Flow Studio 1

Flow Studio: үндэс

Давтагддаг яриаг алхам алхмаар зурж, харилцагч бүрт яг ижил, алдаагүй урсгалаар явуулах.

25 минутЭхлэгчЭзэн ба ажилтан
slide.openbot.mn1 / 20

Энэ бол Flow Studio-гийн гурван хичээлийн эхнийх. Та өмнө нь ямар ч автоматжуулалт хийж байгаагүй гэж үзээд эхнээс нь тайлбарлана.

Дуусахад та: flow хэзээ хэрэгтэй, хэзээ AI ажилтан хангалттайг ялгаж, шинэ flow үүсгэж, эхлүүлэх нөхцөлөө зөв сонгож, canvas дээр node нэмж холбож, ноорогоо хадгалаад Publish хийж, шаардлагатай бол өмнөх хувилбар руу буцааж чадна.

Дараагийн хоёр хичээлд node бүрийг (Flow Studio 2) болон AI node-уудыг (Flow Studio 3) нарийвчлан үзнэ.

Flow засварлахад компьютерийн том дэлгэц хэрэгтэй (1280 цэгээс өргөн). Утаснаас зөвхөн харах боломжтой.

OpenBotFlow Studio 1

Энэ хичээлээр

  1. 01Flow гэж юу вэ, AI ажилтнаас юугаараа ялгаатай
  2. 02Flow хэзээ ажилладаг вэ
  3. 03Flow үүсгэх гурван зам
  4. 04Эхлүүлэх нөхцөл бүр
  5. 05Canvas: node нэмэх, холбох
  6. 06Хадгалах, Publish, Идэвхжүүлэх
  7. 07Түүх ба буцаах, хязгаар
slide.openbot.mn2 / 20

Хамгийн чухал гурван ойлголт: эхлүүлэх нөхцөл (flow-г юу асаадаг), node (нэг алхам), Хадгалах ба Publish-ийн ялгаа. Эдгээрийг ойлговол бусад нь амархан.

OpenBotFlow Studio 1

Ойлголт

Flow = нөхцөл + алхмууд + шугам

Flow бол давтагддаг яриаг урьдчилан зурсан зам. Харилцагч бүр яг ижил дарааллаар явна.

Эхлэл

Юу асаадаг вэ

Түлхүүр үг, товч дарах, эхний мессеж гэх мэт эхлүүлэх нөхцөл. Flow бүр нэг нөхцөлтэй.

Node

Нэг алхам

Мессеж илгээх, асуулт асуух, нөхцөлөөр салаалах, хүлээх, шошго тавих, оператор руу шилжүүлэх...

Шугам

Дараалал

Node-уудыг дээрээс доош шугамаар холбоно. Салаалдаг node хэд хэдэн гарцтай.

slide.openbot.mn3 / 20

Flow-г бичсэн зааварчилгаа гэж бодоорой: "Хэрэв харилцагч 'хүргэлт' гэж бичвэл, эхлээд мэндэл, дараа нь нэрийг нь асуу, дараа нь утсыг нь асуу, эцэст нь ажилтанд шилжүүл."

  • Эхлэлийн нөхцөл нь flow-г хэзээ асаахыг шийднэ. Нэг flow нэг л нөхцөлтэй.
  • Node гэдэг нь нэг алхам. Canvas дээр жижиг карт хэлбэртэй.
  • Шугам (edge) нь алхмуудыг дараалалд нь холбоно. Нөхцөл, A/B хуваах зэрэг салаалдаг node хэд хэдэн гарцтай, гарц бүрээс өөр зам руу шугам татна.

Flow нь AI ажилтныг орлохгүй, түүний дээр ажилладаг нэмэлт давхарга. Flow-д тохирохгүй бүх мессежид AI ажилтан ердийнхөөрөө хариулсаар байна.

OpenBotFlow Studio 1

Сонголт

Flow уу, AI ажилтан уу?

Нөхцөл байдалТохирох ньЯагаад
"Үнэ хэд вэ", "хэзээ ирэх вэ" гэх мэт чөлөөт асуултAI ажилтанМэдлэгийн сан, бараагаас өөрөө хариулна
Нэр, утас, хаяг дараалан цуглуулахFlowАлхам алгасахгүй, хариу бүрийг шалгаж хадгална
Товч дарахад үргэлж ижил зүйл хийхFlowТовчны кодоор яг тэр урсгал эхэлнэ
Шинэ харилцагчид мэндчилгээ, цэсFlowЭхний мессежээр нэг удаа ажиллана
Гомдлыг ангилж ажилтанд шилжүүлэхFlow + AI nodeAI ангилна, flow нь дарааллыг барина
slide.openbot.mn4 / 20

Энгийн дүрэм: хариулт нь урьдчилан мэдэгдэж байвал flow, мэдэгдэхгүй бол AI ажилтан.

AI ажилтан чөлөөт асуултад сайн: мэдлэгийн сан, бараа, бизнесийн мэдээллээсээ хариу бүтээнэ. Гэхдээ "заавал эхлээд утсыг асуу, дараа нь хаягийг асуу" гэсэн хатуу дарааллыг барихад flow илүү найдвартай.

Flow дотор ч AI ашиглаж болно: санааг ангилах, мэдээлэл ялгаж авах, мэдлэгийн сангаас хайх зэрэг AI node-ууд бий (Flow Studio 3 хичээл). Тэгэхээр "flow эсвэл AI" гэхээсээ илүү "дараалал хэрэгтэй юу" гэж асуугаарай.

OpenBotFlow Studio 1

Ажиллах нөхцөл

Flow хэзээ ажилладаг вэ

1

Идэвхтэй ба Publish хийсэн

Төлөв нь Идэвхтэй, граф нь Publish хийгдсэн байх. Draft эсвэл Түр зогссон flow ажиллахгүй.

2

AI асаалттай

AI ажилтан, Ажиллуулах хуудасны "AI автомат хариулт" асаалттай, тухайн сувгийн горим Унтраах эсвэл Гадаад бот биш.

3

Flow түрүүлнэ

Нөхцөл таарвал flow хариулж, тэр мессежид AI ажилтан хариулахгүй. Таарахгүй бол AI ердийнхөөрөө.

4

Дундуур яваа flow

Flow харилцагчаас хариу хүлээж байвал дараагийн мессеж тэр flow руу очно, шинэ flow эхлэхгүй.

slide.openbot.mn5 / 20

Шинэ ажилтан хамгийн их андуурдаг зүйл бол "flow хийчихсэн чинь яагаад ажиллахгүй байна" гэдэг. Дараах дөрвийг шалгаарай:

  1. Flow-ийн төлөв Идэвхтэй байх. Жагсаалтын Төлөв багана дээр харагдана. Шинэ flow үргэлж Draft төлөвтэй үүснэ, та өөрөө Идэвхжүүлнэ.
  2. AI асаалттай байх. AI ажилтан цэсний Ажиллуулах хуудсанд "AI автомат хариулт" унтраалга асаалттай, "Суваг бүрийн AI" хэсэгт тухайн суваг Унтраах эсвэл Гадаад бот горимд биш байх ёстой. AI унтраалттай үед flow ч ажиллахгүй.
  3. Нөхцөл таарвал flow түрүүлж ажиллана, тэр мессежид AI ажилтан давхар хариулахгүй.
  4. Харилцагч flow-ийн дунд (жишээ нь асуултад хариулах гэж байгаа) бол түүний дараагийн мессеж тэр flow-ийн хариулт болно. Харилцагч "болих", "цуцлах" гэж бичвэл хүлээж буй flow цуцлагдаж "За, цуцаллаа." гэсэн хариу очно.

Нэг харилцагчид нэг зэрэг нэг л flow явна.

OpenBotFlow Studio 1

Хаана байна

Урсгалуудын жагсаалт

Урсгалууд хуудас: Бүгд, Идэвхтэй, Draft, Зогссон табууд, Шинэ flow товч, нэг flow-ийн мөр
  • Цэс: Автомат апп, Автоматжуулалт.
  • Табууд: Бүгд · Идэвхтэй · Draft · Зогссон, хайх талбар.
  • Багана: Нэр, Эхлүүлэгч, Төлөв, Ажилласан тоо.
  • Баруун дээд: Шинэ flow, "..." цэсэнд Импорт, Заавар.
slide.openbot.mn6 / 20

Хажуугийн цэсний Автоматжуулалт шатнаас Автомат аппыг сонгоод Автоматжуулалт хэсэг рүү орно. Хуудасны гарчиг нь "Урсгалууд".

Дээд талын табууд flow-уудыг төлвөөр нь шүүнэ: Бүгд, Идэвхтэй, Draft (хараахан идэвхжүүлээгүй), Зогссон. Хажууд нь нэрээр хайх талбар бий.

Хүснэгтийн багана: - Нэр — flow-ийн нэр, дарвал засварлагч нээгдэнэ. - Эхлүүлэгч — эхлүүлэх нөхцөл ба утга, жишээ нь "Түлхүүр үг: бүртгэл". - Төлөв — Идэвхтэй, Draft эсвэл Түр зогссон. - Ажилласан — хэдэн удаа гүйсэн.

Мөрийн баруун талын "..." цэсэнд: Засах, Идэвхжүүлэх эсвэл Зогсоох, JSON экспорт (OpenBot .json), JSON экспорт (n8n), Устгах. Устгавал буцаах боломжгүй, гэхдээ гүйцэтгэлийн түүх хадгалагдана.

Хуудасны баруун дээд "..." цэсэнд Импорт (JSON файл оруулах) ба Заавар байна. Цэсний доор Flow тайлан, AI апп, Marketplace, Форм, Цэс хэсгүүд бий.

OpenBotFlow Studio 1

Үүсгэх

Flow үүсгэх гурван зам

Flow үүсгэх цонх: AI-р үүсгэх, Хоосон flow, чиглэлийн шүүлтүүр ба бэлэн загварууд
  • AI-р үүсгэх: Монголоор тайлбарлаад бүтэн flow үүсгүүлнэ (Pro, VIP).
  • Хоосон flow: бүгдийг өөрөө зурна.
  • Бэлэн загвар: чиглэлээр шүүж сонгоно. AI тэмдэгтэй загвар Lite ба түүнээс дээш багцад.
  • Загвар, AI-аар үүссэн flow шууд Publish хийгдэнэ, гэхдээ Draft төлөвтэй. Идэвхжүүлэх нь таны алхам.
slide.openbot.mn7 / 20

Шинэ flow дарахад "Flow үүсгэх" цонх гарна.

  • AI-р үүсгэх — юу хиймээрээ байгаагаа Монголоор бичихэд AI бүтэн flow зурж өгнө. Энэ боломж Pro, VIP багцад. Багцад ороогүй бол карт саарал, "Танай багцад ороогүй боломж" гэж харагдана.
  • Хоосон flow — хоосон canvas-аас эхэлнэ.
  • Бэлэн загварууд — доор нь чиглэлийн шүүлтүүр (Бүгд, Борлуулалт, Цаг захиалга, Зөвлөгөө, Мэдээлэл, Дэмжлэг, Ресторан, кафе...) ба загварын картууд. Карт бүр эхлүүлэх нөхцөлөө харуулна, жишээ нь "Түлхүүр үг: тусламж". AI тэмдэгтэй загвар AI node агуулдаг тул Lite ба түүнээс дээш багцад ажиллана. Ноорог болгон хэнд ч үүсгэж болно.

Анхаар: загвар эсвэл AI-аар үүсгэсэн flow-ийн граф үүсмэгц Publish хийгдэнэ ("Flow үүсч амьд боллоо" гэсэн мэдэгдэл гарна). Гэвч flow-ийн төлөв Draft хэвээр тул харилцагчид хүрэхгүй: агуулгаа шалгаж засаад, дараа нь Идэвхжүүлэх дарна. Хоосон flow-д Publish хийх юм байхгүй.

Бодит dashboard дээрх бичлэг (31 секунд, хадмалтай).

  1. Автоматжуулалт хуудсанд Шинэ flow. Цонхонд гурван зам: AI-р үүсгэх, бэлэн загварууд (чиглэлээр шүүнэ), Хоосон flow.
  2. Хоосон flow-ийн маягт: Нэр, Тайлбар, Эхлүүлэх нөхцөл (7 төрөл: Түлхүүр үг, Товч дарах, Эхний мессеж, Гараар, Хуваарь, Гадны webhook ирэх, API дуудлага), Түлхүүр үг, Эрэмбэ.
  3. Үүсгэх дарахад хоосон canvas нээгдэнэ: зүүн талд node-ийн самбар, голд canvas, баруун талд сонгосон node-ийн тохиргоо.
  4. Самбараас node-ийг товшиж (эсвэл чирж) нэмнэ. Эхлээд Эхлэл, дараа нь Мессеж илгээх гэх мэт.
  5. Сүүлийн кадр: энэ хичээлийн жишээ "Хүргэлтийн захиалга" flow бүтнээрээ. Node бүрийн тохиргоог Flow Studio 3 хичээлийн бичлэгт үзүүлнэ.

Бичлэгт canvas-ыг өргөн харуулахын тулд хажуугийн цэсийг хураасан (зүүн дээд булангийн товч эсвэл Cmd+B).

OpenBotFlow Studio 1

Хоосон эсвэл загвар

Flow тохируулах маягт

  1. 1

    Нэр

    Заавал, 80 тэмдэгт хүртэл. Жнь: "Хүргэлтийн захиалга".

  2. 2

    Тайлбар

    Заавал биш, 200 тэмдэгт хүртэл. Багийнхандаа зорилгыг нь бич.

  3. 3

    Эхлүүлэх нөхцөл

    Түлхүүр үг, Товч дарах бол утгыг нь заавал бичнэ.

  4. 4

    Эрэмбэ (priority)

    Тоо их бол түрүүлнэ. Ижил нөхцөлтэй хэд хэдэн flow байвал шийднэ.

  5. 5

    Үүсгэх

    Засварлагч нээгдэнэ. Нөхцөлийг дараа нь өөрчлөх боломжгүй.

slide.openbot.mn9 / 20

Хоосон flow эсвэл загвар сонгоход "Flow тохируулах" маягт гарна (загвар бол түүний утгууд урьдчилан бөглөгдсөн, "Өөрчлөх" дарж өөр загвар сонгож болно).

  1. Нэр — заавал, 80 тэмдэгтээс ихгүй. Жагсаалтад ингэж харагдана.
  2. Тайлбар (заавал биш) — 200 тэмдэгт хүртэл.
  3. Эхлүүлэх нөхцөл — дараагийн слайдад нэг бүрчлэн үзнэ. Түлхүүр үг болон Товч дарах нөхцөлд утга заавал бичнэ.
  4. Эрэмбэ (priority) — тоо. Нэг мессеж хоёр flow-ийн нөхцөлд зэрэг таарвал эрэмбэ өндөртэй нь ажиллана. Тэнцүү бол эрт үүссэн нь.
  5. Үүсгэх дарахад flow-ийн засварлагч (canvas) нээгдэнэ.

Чухал: эхлүүлэх нөхцөлийг үүсгэсний дараа өөрчилж болохгүй. Canvas дээрх Эхлэл node-ийг сонгоход "Trigger нь flow үүсгэх үед тогтоогддог" гэж бичсэн байдаг. Нөхцөл өөр байх хэрэгтэй бол шинэ flow үүсгэнэ (хуучнаа JSON экспортлоод импортлож, дараа нь шинэ нөхцөлтэй flow-д хуулж болно).

OpenBotFlow Studio 1

AI-р үүсгэх

Тайлбараас flow үүсгүүлэх

  1. 1

    Flow төрөл

    Танилцуулга (цуврал асуултаар бизнесээ танилцуулах) эсвэл Форм (мэдээлэл цуглуулах).

  2. 2

    Бэлэн загвар

    Форм төрөлд: Зөвлөгөөний бүртгэл, Цаг захиалгын хүсэлт, Гомдол/санал хүлээн авах.

  3. 3

    Тайлбар бичих

    20-оос 2000 тэмдэгт. Нөхцөл, мессеж, асуух зүйлсээ дэлгэрэнгүй бич.

  4. 4

    Шалгах

    "AI үүсгэсэн flow" цонхонд нэр, нөхцөлийг харж, хэрэгтэй бол Дахин үүсгэх.

  5. 5

    Хадгалах

    Flow үүсч засварлагч нээгдэнэ. Node бүрийг уншиж засаад Идэвхжүүлнэ.

slide.openbot.mn10 / 20

"AI-р үүсгэх" картыг дарахад "AI-р flow үүсгэх" цонх гарна (Pro, VIP багц).

  1. Flow төрөл заавал: Танилцуулга нь цуврал асуулт, хариултаар бизнесээ танилцуулдаг, Форм нь харилцагчаас мэдээлэл цуглуулдаг.
  2. Форм төрөлд Бэлэн загварууд гэсэн гурван товч бий. Дарвал тайлбар автоматаар бөглөгдөнө.
  3. Тайлбар — дор хаяж 20, дээд тал нь 2000 тэмдэгт. Илүү дэлгэрэнгүй бичих тусам сайн: ямар үгээр эхлэх, ямар мессеж илгээх, юу асуух, эцэст нь юу хийхийг бичээрэй. Жишээ: "'хүргэлт' гэж бичихэд мэндэлж, нэр, утас, хаягийг нь асуугаад, ажилтанд шилжүүлдэг flow."
  4. Үүсгэх дарахад "AI үүсгэсэн flow" цонх гарна: flow-ийн нэрийг засаж, эхлүүлэх нөхцөлийг харна. Таалагдахгүй бол Дахин үүсгэх.
  5. Хадгалах дарахад flow үүсэж засварлагч нээгдэнэ.

AI-ийн бичсэн текстийг заавал уншаарай. Мессежид "{{contact.name}}" гэх мэт хувьсагч оруулсан байвал flow дотор ийм хувьсагч байхгүй тул хоосон гарна, устгаад энгийн текст болгоорой (Flow Studio 3 хичээлийн хувьсагчийн слайдыг үз).

OpenBotFlow Studio 1

Эхлүүлэх нөхцөл

Нөхцөл бүр яг юу хийдэг вэ

НөхцөлХэзээ эхлэхАнхаарах
Түлхүүр үгМессеж тэр үгийг агуулбал (том жижиг үсэг хамаагүй)Нэг харилцагчид 24 цагт нэг л удаа
Товч дарахТовчны код (payload) яг тэнцүү болSTART_ORDER гэх мэт кодыг үсэг алдалгүй
Эхний мессежХарилцагч танд анх удаа бичихэдХарилцагч бүрт нэг л удаа
ГараарӨөрөө хэзээ ч эхлэхгүйДэд flow болгон дуудахад хэрэгтэй
Гадны webhook ирэх үедГадны систем URL руу хүсэлт илгээхэдХарилцагчгүй, мессеж илгээж чадахгүй
API дуудлагаТаны сервер Хөгжүүлэгчийн API-аар дуудахадStarter ба түүнээс дээш багц
ХуваарьТодорхой цагтТун удахгүй
slide.openbot.mn11 / 20

Түлхүүр үг — харилцагчийн мессеж таны бичсэн утгыг *агуулж* байвал эхэлнэ, том жижиг үсэг хамаагүй. "захиалга" гэж бичвэл "Захиалга өгмөөр байна", "захиалгаа шалгах" хоёулаа таарна. Нэг харилцагчид нэг flow 24 цагийн дотор нэг л удаа түлхүүр үгээр эхэлнэ (давтан бичихэд дахин дахин мэндчилгээ илгээхгүйн тулд).

Товч дарах — Мессеж илгээх node-ийн Товчлуур, Carousel-ийн товч дарахад тэр товчны код (payload) flow-ийн утгатай яг тэнцүү бол эхэлнэ. Жишээ нь START_ORDER. Нэг үсэг зөрвөл ажиллахгүй.

Эхний мессеж — харилцагч танай workspace-д анх удаа бичихэд нэг удаа. Мэндчилгээ, цэсэнд тохиромжтой.

Гараар — мессежээр хэзээ ч эхлэхгүй. Өөр flow-оос "Дэд flow дуудах" node-оор дуудах туслах flow-д ашиглана.

Гадны webhook ирэх үед — Эхлэл node дээр Webhook URL гарна ("Хуулах", "Дахин үүсгэх"). Тэр URL руу POST хүсэлт ирэхэд flow эхэлж, хүсэлтийн талбарууд {{vars.нэр}} хувьсагч болно. Харилцагчгүй ажилладаг тул мессеж илгээх, асуух node ажиллахгүй. Ихэвчлэн хөгжүүлэгч ашиглана.

API дуудлага — Хөгжүүлэгчийн API-аар дуудна (Starter ба түүнээс дээш). Flow Studio 5 хичээлд үзнэ.

Хуваарь — цаг товлосон flow. Тун удахгүй нээгдэнэ, одоохондоо ашиглахгүй.

OpenBotFlow Studio 1

Түлхүүр үг

Түлхүүр үгийг зөв сонгох

Нэг үг

Нэг утга = нэг хэллэг

"захиалга, үнэ" гэж таслалаар бичвэл яг тэр бүтэн хэллэгийг хайна. Нэг flow-д нэг үг.

Нарийн

Хэт өргөн бүү сонго

"үнэ" гэвэл "үнэтэй юу" ч таарч, AI-ийн оронд flow хариулна.

Эрэмбэ

Давхцлыг эрэмбээр

Хоёр flow зэрэг таарвал эрэмбэ өндөр нь. Тэнцүү бол эрт үүссэн нь.

Тест

Бодит үгээр шалга

Харилцагч яг юу гэж бичдэгийг Inbox-оос хараад тэр үгийг сонго.

slide.openbot.mn12 / 20

Түлхүүр үгийн утга бүхэлдээ нэг хайлтын хэллэг. Маягт дээрх жишээ "захиалга, үнэ, хэрхэн..." гэж харагддаг ч таслал нь хэд хэдэн үг гэсэн үг биш: систем "захиалга, үнэ" гэсэн бүтэн хэллэгийг хайна, харилцагч ийм юм бараг бичихгүй. Олон өөр үгэнд хариулах хэрэгтэй бол үг тус бүрт тусдаа flow хийх, эсвэл нэг flow дотор "Санаа ангилах" AI node ашиглах (Flow Studio 3).

Хэт өргөн үг аюултай: "үнэ" гэвэл "үнэтэй юу", "үнэгүй" гэсэн бүх мессеж flow-д очиж, AI ажилтан тэдэнд хариулахгүй. Хоёр-гурван үгтэй, тодорхой хэллэг сонгоорой: "хүргэлтээр захиалах", "уулзалт товлох".

Түлхүүр үгтэй flow нэг харилцагчид 24 цагт нэг л удаа эхэлдэг тул тест хийхдээ өөр хаягаар, эсвэл засварлагчийн Тест товчоор шалгаарай.

OpenBotFlow Studio 1

Canvas

Засварлагчийн гурван хэсэг

Flow засварлагч: зүүн талд Node-ууд самбар, голд canvas дээр дээрээс доош холбогдсон node-ууд, баруун талд тохиргооны самбар, баруун доод буланд жижиг зураг
  • Зүүн: Node-ууд самбар. Товшвол голд нэмэгдэнэ, эсвэл чирч тавина.
  • Гол: canvas. Node-ийн доод цэгээс дараагийн node-ийн дээд цэг рүү чирж холбоно.
  • Баруун: сонгосон node-ийн Тохиргоо, хогийн савны товчоор устгана.
  • Зүүн доод: томруулах, жижигрүүлэх, бүгдийг харуулах, түгжих. Баруун доод: жижиг зураг.
  • Эхлэл нэг л байна. Доош буцаж холбосон тойрог хориотой, салаа бүрийг холбо.
slide.openbot.mn13 / 20

Flow-ийн нэр дээр дарахад засварлагч нээгдэнэ. Дээд мөрөнд: буцах сум, flow-ийн нэр (дээр нь харандаа гарч нэрээ засна), төлөв (Идэвхтэй, Draft, Түр зогссон), Publish хийсэн бол "Амьд: v3" гэх мэт хувилбарын тэмдэг, Хадгалах, Publish, "..." цэс.

Зүүн самбар "Node-ууд" — node бүр нэг мөр. Мөрийг товшвол canvas-ийн голд нэмэгдэж шууд сонгогдоно; эсвэл чирж хүссэн газраа тавина. Гараас: Tab-аар сонгоод Enter. Багцад ороогүй node цоожтой, бүдэг харагдах ба дарвал Багц хуудас руу очно.

Гол хэсэг (canvas) — node бүрийн дээд талд оролтын цэг, доод талд гаралтын цэг байна. Гаралтын цэгээс хулганаа дарсаар дараагийн node-ийн оролтын цэг рүү чирж тавихад шугам үүснэ. Шугамыг сонгоод Delete (эсвэл Backspace) дарвал устна. Node-ийг устгахдаа баруун самбарын хогийн савыг дарна (Delete товч node устгахгүй).

Баруун самбар "Тохиргоо" — node сонгоогүй үед "Canvas дээрх node-г сонгоно уу" гэж харагдана. Node дээр дарахад Нэр болон тухайн node-ийн бүх тохиргоо гарна. Өөрчлөлт шууд canvas дээр тусна, гэхдээ хадгалагдахгүй: Хадгалах дарах хүртэл.

Зүүн доод булан — томруулах (+), жижигрүүлэх (-), бүгдийг дэлгэцэнд багтаах, түгжих. Баруун доод булан — жижиг зураг (minimap): том flow-д хаана байгаагаа харна, өнгө нь node-ийн төрлийг заана.

Холбох дүрэм (зөрчвөл Publish хийх үед алдаа гарна): 1. Эхлэл нэг л байна. Хоосон flow-д эхлээд "Эхлэл" node нэмнэ. Эхлэл рүү орох шугам байж болохгүй. 2. Шугам үргэлж нэг node-ийн доод цэгээс нөгөөгийн дээд цэг рүү. 3. Салаалдаг node (Нөхцөл: Тийм / Үгүй, A/B хуваах, Санаа ангилах, Instagram дагалт шалгах, Давталт, Зэрэгцээ) гаралтын цэг бүр нэртэй. Цэг бүрээс тохирох зам руу шугам тат. Холбогдоогүй цэгээр явсан харилцагчийн flow тэнд л дуусна (алдаа биш, гэхдээ харилцагч хариугүй үлдэнэ). 4. Тойрог хориотой: доод node-оос дээд node руу буцааж холбож болохгүй. "Буруу хариулт бол дахин асуу" гэдгийг Асуулт node өөрөө хийдэг (Дахин оролдлого тохиргоо). 5. Хоёр өөр салаа нэг node руу нийлж болно, жишээ нь хоёр салаа хоёулаа Операторт шилжүүлэх рүү. 6. Төгсгөл node-оос гарах шугам байхгүй, түүн рүү ядаж нэг шугам орсон байх ёстой. Төгсгөл заавал биш: сүүлийн node-оос гарах шугамгүй бол flow тэнд дуусна.

OpenBotFlow Studio 1

Гурван товч

Хадгалах, Publish, Идэвхжүүлэх

Гурвуулаа өөр зүйл хийнэ. Харилцагчид хүрэх нь зөвхөн Publish ба Идэвхжүүлэх.

Хадгалах

Ноорог

Зөвхөн ноорогт бичнэ. "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий" мөр гарна. Харилцагчид хуучнаараа.

Publish

Амьд граф

Баталгаажуулаад ноорог амьд болно. "Publish хийгдлээ, v3 амьд боллоо".

Идэвхжүүлэх

Асаах, унтраах

"..." цэснээс Идэвхжүүлэх эсвэл Зогсоох. Хоёулаа баталгаажуулалттай.

slide.openbot.mn14 / 20

Хадгалах (хүрээтэй товч) — canvas-ийн өөрчлөлтийг ноорогт хадгална. "Ноорогт хадгалагдлаа, Publish хийтэл бодит чатад нөлөөлөхгүй" гэсэн мэдэгдэл гарна. Canvas-ийн дээр "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий" мөр гарч, хажууд нь Ноорог тест (ноорогоо турших) ба Ноорог хаях (ноорогийг устгаж амьд flow руу буцах) товчнууд байна. Ноорог хадгалахад алдаа шалгадаггүй, дутуу ажлаа ч хадгалж болно.

Publish (дүүргэсэн цэнхэр товч) — "flow-г publish хийх үү?" гэж асууна. Зөвшөөрвөл ноорог шалгагдаж, алдаагүй бол амьд граф болно: "Publish хийгдлээ, vN амьд боллоо". Хадгалаагүй өөрчлөлт байвал Publish өөрөө эхлээд хадгална. Алдаатай бол "Publish хийгдсэнгүй, ноорогт алдаа байна" гэж аль node-д юу буруу байгааг үгчлэн харуулна.

Идэвхжүүлэх / Зогсоох — "..." цэсэнд (эсвэл жагсаалтын мөрийн цэсэнд). Идэвхжүүлэхэд "Нөхцөл нь тохирсон харилцагч бүрд энэ flow шууд ажиллаж эхэлнэ" гэж, Зогсооход "Дундуур яваа харилцан яриа тасарч болзошгүй" гэж асууна.

Дараалал: хоосон flow → зурна → Хадгалах → Ноорог тест → Publish → Идэвхжүүлэх. Дараа нь засах бүрдээ: засна → Хадгалах → тест → Publish (Идэвхтэй хэвээр).

Flow-ийн нэрийг (дээд мөрний харандаа) өөрчлөх нь ноорогт биш, шууд хадгалагддагийг анхаараарай.

OpenBotFlow Studio 1

Түүх

Хувилбарын түүх ба буцаах

Хувилбарын түүх цонх: v1 Snapshot мөр, Харах ба Буцаах товч
  • "..." цэс, Түүх: Publish ба буцаалт бүр хувилбар болно.
  • Нийтлэгдсэн = тэр үед амьд байсан, Snapshot = солигдохоос өмнөх хуулбар.
  • Харах: графыг харна. Буцаах: амьд графыг тэр хувилбар болгоно.
  • Буцаахад одоогийн амьд граф snapshot болж хадгалагдана, ноорог хөндөгдөхгүй.
slide.openbot.mn15 / 20

Засварлагчийн "..." цэснээс Түүх дарахад "Хувилбарын түүх" цонх нээгдэнэ. Мөр бүр: хувилбарын дугаар (v1, v2...), төрөл, огноо, node ба шугамын тоо.

  • Нийтлэгдсэн — Publish-ээр амьд болсон хувилбар.
  • Snapshot — Publish эсвэл буцаалтын өмнөх амьд графын автомат хуулбар. Ингэснээр ямар ч алхам буцаагдах боломжтой.

Харах нь тэр хувилбарын графыг (JSON) харуулна. Буцаах нь "v2 рүү буцаах уу?" гэж асуугаад амьд графыг тэр хувилбар болгоно. Одоогийн амьд граф автоматаар snapshot болж хадгалагдах тул буцаалтаа ч буцааж болно. Таны засаж байсан ноорог хөндөгдөхгүй.

Хувилбар Publish хийх бүрт автоматаар үүснэ, хамгийн сүүлийн 50 snapshot хадгалагдана.

Ашиглах жишээ: шинэ хувилбар Publish хийсний дараа харилцагчид гомдоллож эхэлбэл Түүх рүү ороод өмнөх Нийтлэгдсэн хувилбар руу буцааж, тайван засна.

Бичлэг (19 секунд, хадмалтай):

  1. Талархлын мессежийн текстийг засаад Хадгалах. Шар мөр "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий" гарна: харилцагчид одоо ч хуучин хувилбарыг харж байна.
  2. Гурван цэгтэй цэс, Түүх: Publish бүр Нийтлэгдсэн хувилбар болно, Publish-ийн өмнө амьд байсан граф автоматаар Snapshot болж хадгалагдана. Мөр бүр node ба холбоосын тоо, огноотой.
  3. Өмнөх хувилбар дээр Буцаах: "Одоогийн амьд graph автоматаар snapshot хадгалагдана; ноорог хөндөгдөхгүй" гэж баталгаажуулна.
  4. "v1 рүү амжилттай буцлаа": толгойн хэсэгт Амьд: v1.

Алдаатай хувилбар Publish хийчихвэл ингэж хэдхэн секундэд буцаана.

OpenBotFlow Studio 1

Хязгаар

Хязгаар, импорт, экспорт

ЮуДүрэм
Нэг гүйлтэд дамжих node200 хүртэл (давталт, дэд flow-ийн node хамт тоологдоно)
Тасралтгүй хэсгийн хугацаа60 секунд (хариу хүлээх хүртэлх нэг хэсэг)
Нэг гүйлтийн нийт хугацааЭхэлснээс 24 цагт дуусаагүй бол цуцлагдана
Дэлгэц1280 цэгээс өргөн дэлгэцэд засна, жижиг дэлгэцэд зөвхөн харна
ЭкспортJSON экспорт (OpenBot .json) эсвэл (n8n). Нууц header-ийн утга файлд орохгүй
ИмпортИмпорт: файл эсвэл JSON текст. Импортлосон flow үргэлж Draft
slide.openbot.mn17 / 20

200 node — нэг гүйлтийн туршид дамжсан node-ийн тоо. Давталтын давхар бүр, дэд flow-ийн node бүр энд нэмэгдэнэ. Энгийн flow хэзээ ч ойртохгүй.

60 секунд — харилцагчийн хариу эсвэл Хүлээх node хүртэлх нэг тасралтгүй хэсэг. Ихэвчлэн гадны систем (Webhook дуудах) удаан хариулбал хүрнэ.

24 цаг — эхэлснээс хойш 24 цагт дуусаагүй гүйлт (жишээ нь харилцагч асуултад хэзээ ч хариулаагүй) автоматаар цуцлагдана, Хариултууд хуудсанд "Орхисон" болно.

Дэлгэц — 1280 цэгээс нарийн дэлгэцэнд (таблет, утас) засварлагч нээгдэхгүй, "Flow засварлахад том дэлгэц хэрэгтэй" гэсэн хуудас node-уудын жагсаалтыг "Зөвхөн харах" горимоор харуулна.

Экспорт — жагсаалтын мөрийн цэснээс. OpenBot .json нь буцааж импортлоход, n8n нь n8n платформд зориулагдсан. Webhook дуудах node-ийн нууц header (жишээ нь Authorization) утга файлд орохгүй, импортлосны дараа дахин бичнэ.

Импорт — Урсгалууд хуудасны "..." цэс, Импорт. JSON файл сонгох эсвэл текст буулгах, хүсвэл шинэ нэр. Импортлосон flow Draft төлөвтэй орно.

OpenBotFlow Studio 1

Түгээмэл алдаа

Түгээмэл алдаа

Засвар хийсэн ч чатад өөрчлөгдөхгүй

Зөвхөн Хадгалсан. "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий" мөр байвал Publish дарна.

Flow огт ажиллахгүй байна

Төлөв нь Draft эсвэл Түр зогссон. "..." цэснээс Идэвхжүүлнэ. AI унтраалга асаалттай эсэхийг шалга.

AI-ийн оронд flow хариулаад байна

Түлхүүр үг хэт өргөн. Тодорхой хэллэг сонго эсвэл эрэмбийг тохируул.

"Publish хийгдсэнгүй, ноорогт алдаа байна"

Жагсаасан node-ийг засна: хоосон асуулт, 2-оос цөөн сонголт, тойрог, Эхлэлгүй граф.

Тест хийхэд 2 дахь удаагаа эхлэхгүй

Түлхүүр үг харилцагчид 24 цагт нэг удаа. Засварлагчийн Тест товчоор шалга.

slide.openbot.mn18 / 20

Publish-ийн алдааны мессеж аль node-д юу буруу байгааг үгчлэн нэрлэдэг (заримдаа англиар). Түгээмэл нь: - асуултын текст хоосон (empty prompt), - Сонголт (enum) төрөлд 2-оос цөөн сонголт, - Асуулт node-ийн Сонголт горимд сонголт байхгүй, эсвэл давхардсан код, - ижил талбарын түлхүүр хоёр асуултад, - тойрог (cycle detected), - Эхлэл node байхгүй (no trigger node), - Төгсгөл рүү шугам ороогүй.

Flow-г зогсоовол дундуур явж байсан харилцагчид хариугаа хүлээсээр үлдэж магадгүй тул ачаалал багатай цагт зогсоогоорой.

OpenBotFlow Studio 1

Шалгах асуулт

Өөрийгөө шалгаарай

  1. Хадгалах дарсны дараа харилцагчид шинэ хувилбарыг харах уу?
  2. Загвараас үүсгэсэн flow шууд харилцагчид ажиллах уу?
  3. "захиалга, үнэ" гэсэн түлхүүр үг хоёр үгэнд тус бүр ажиллах уу?
  4. Гараар нөхцөлтэй flow юунд хэрэгтэй вэ?
  5. Publish хийснийхээ дараа алдаа олдвол яах вэ?

Хариулт нь хичээлийн хуудсанд байна.

slide.openbot.mn19 / 20

Асуулт бүрт эхлээд өөрөө хариулаад, дараа нь хариултыг нээж шалгаарай.

  1. Хадгалах дарсны дараа харилцагчид шинэ хувилбарыг харах уу?

    Үгүй. Хадгалах нь ноорог. Publish хийсний дараа л амьд болно.

  2. Загвараас үүсгэсэн flow шууд харилцагчид ажиллах уу?

    Үгүй. Граф нь Publish хийгдсэн ч төлөв Draft. Шалгаад Идэвхжүүлнэ.

  3. "захиалга, үнэ" гэсэн түлхүүр үг хоёр үгэнд тус бүр ажиллах уу?

    Үгүй. Бүтэн хэллэгийг хайна. Нэг flow-д нэг хэллэг.

  4. Гараар нөхцөлтэй flow юунд хэрэгтэй вэ?

    Өөр flow-оос Дэд flow дуудах node-оор дуудах туслах flow хийхэд.

  5. Publish хийснийхээ дараа алдаа олдвол яах вэ?

    "..." цэс, Түүх, өмнөх Нийтлэгдсэн хувилбар дээр Буцаах.

OpenBotFlow Studio 1

Дүгнэлт

Тогтоох зүйл

  • Хариулт нь урьдчилан мэдэгдэж байвал flow, үгүй бол AI ажилтан.
  • Нөхцөл таарвал flow түрүүлнэ. Нөхцөлийг дараа нь өөрчлөхгүй.
  • Хадгалах = ноорог, Publish = амьд граф, Идэвхжүүлэх = асаах.
  • Тойрог хориотой, салаа бүрийг холбо.
  • Алдаа гарвал Түүхээс буцаа.
slide.openbot.mn20 / 20

Дараагийн хичээл: Node бүрийн лавлах (Flow Studio 2), дараа нь AI node-ууд (Flow Studio 3).