Flow Studio 3
AI node, хувьсагч, мэдээлэл цуглуулах
Flow доторх AI node бүр, хувьсагчаар өгөгдөл дамжих нь, AI хариуны тоо ба багц, AI-ийн бичсэн текстийн хамгаалалт, хүргэлтийн захиалга цуглуулах flow-г хоосноос Publish хүртэл.
Flow Studio 3
AI node, хувьсагч, мэдээлэл цуглуулах
AI-г flow дотор хэрэгтэй газарт нь л ашиглаж, өгөгдлийг node хооронд зөв дамжуулах.

Flow Studio 1, 2 хичээлд canvas болон энгийн node-уудыг үзсэн. Энэ хичээлд гурван зүйл:
- AI node-ууд — flow дотор AI-аар хариулт бичүүлэх, мессежийг ангилах, мэдээлэл ялгаж авах, мэдлэгийн сангаас хайх.
- Хувьсагч — нэг node-ийн гаргасан өгөгдлийг дараагийн node хэрхэн уншдаг вэ ({{answers.phone}} гэх мэт).
- Бүтэн жишээ — хүргэлтийн захиалга цуглуулах flow-г хоосноос эхлээд Publish хүртэл алхам алхмаар.
Зарчим: AI-г зөвхөн хэрэгтэй газарт нь. Тодорхой асуулт асуух, хариуг шалгах ажлыг энгийн Асуулт node AI-гүйгээр, үнэгүй, алдаагүй хийнэ. AI нь харилцагчийн чөлөөт бичвэрийг ойлгох шаардлагатай газарт хэрэгтэй.
Энэ хичээлээр
- 01AI node-ууд, AI хариуны тоо, багц
- 02AI хариулт ба AI боловсруулалт (LLM)
- 03Мэдлэгийн сан, санаа ангилах, мэдээлэл ялгах
- 04AI форм ба AI чадвар
- 05Хувьсагч: өгөгдөл хэрхэн дамжих вэ
- 06Хамгаалалт: AI-ийн текстийг шалгах
- 07Бүтэн жишээ: хүргэлтийн захиалга
Эхний хагас нь лавлах, сүүлийн хагас нь дадлага. Дадлагын хэсгийг компьютер дээрээ зэрэг хийгээрэй.
Зураглал
Долоон AI node
| Node (самбарт) | Юу хийдэг | Харилцагчид илгээх үү | AI хариу тоологдох уу |
|---|---|---|---|
| AI хариулт | AI ажилтан шиг хариу бичнэ | Үгүй, Мессеж илгээх node-оор | Тийм, 1 |
| AI боловсруулалт (LLM) | Таны prompt-оор текст бичнэ | Үгүй | Тийм, 1 |
| Мэдлэгийн сангаас хайх | Мэдлэгийн сангаас хайна | Үгүй | Үгүй |
| Санаа ангилах (intent) | Мессежийг ангилж салаалуулна | Үгүй | Тийм, 1 |
| Мэдээлэл ялгаж авах (extract) | Бичвэрээс утас, хаяг г.м. гаргана | Үгүй | Тийм, 1 |
| AI форм | Форм хуудасны маягтыг ажиллуулна | Тийм, асуултуудыг | AI ашигласан үед |
| AI чадвар ажиллуулах (tool) | AI ажилтны чадварыг ажиллуулна | Тийм (унтрааж болно) | Үгүй |
Node-ууд самбарын AI хэсэгт эдгээр долоо бий.
AI хариуны тоо — багцын сарын AI хариуны хязгаар (хажуугийн цэсний доод талд "Мессеж 35 / 20,000" гэх мэт). AI хариулт, LLM, Санаа ангилах, Мэдээлэл ялгаж авах node тус бүр ажиллах бүрдээ 1 хариу зарцуулна (амжилтгүй болсон нь тоологдохгүй). Мэдлэгийн сангаас хайх, AI чадвар тоологдохгүй. AI форм нь харилцагчийн чөлөөт бичвэрээс хариу таних шаардлагатай үед л AI ашиглана.
Багц — AI хариулт, LLM, мэдлэгийн сан, санаа ангилах, мэдээлэл ялгах, AI чадвар зургаа Lite ба түүнээс дээш багцад. Free багцад самбарт цоожтой харагдаж, дарвал Багц хуудас руу очно. Граф дотор аль хэдийн байгаа AI node засагдаж, ноорогт хадгалагдана, гэхдээ Publish, Идэвхжүүлэхэд "AI node таны багцад багтаагүй" гэж татгалзана. AI форм бүх багцад.
Хязгаар хэтэрвэл AI node алдаагаар зогсож, тэр харилцагчид юу ч очихгүй (тэр мессежид AI ажилтан ч хариулахгүй). Сарын тоогоо Тайлан хэсгээс хянаж байгаарай.
Аль ч AI node-ийн тохиргоонд "Энэ node ажиллах бүрд багцын AI хариуны тоо 1-ээр хасагдана" эсвэл "...ХАСАХГҮЙ" гэж бичсэн байдаг.
AI хариулт
AI хариулт: AI ажилтны хариуг flow дотор
Нэмэлт зааварчилгаа
Энэ алхамд л хамаарах заавар. {{хувьсагч}} бичиж болно.
{{ai_response}}
Хариу хувьсагчид хадгалагдана. Илгээхгүй.
Дараа нь Мессеж илгээх
Текст: {{ai_response}}. Үгүй бол харилцагч юу ч авахгүй.
Зөвхөн текст
Бараа сонгох, захиалга үүсгэх үйлдэл хийхгүй. Үүнд AI чадвар node.
AI хариулт node таны AI ажилтны тохиргоог (бизнесийн мэдээлэл, мэдлэгийн сан, бараа, ярианы түүх) ашиглан харилцагчийн сүүлийн мессежид хариу бичнэ.
Тохиргоо: - Нэмэлт зааварчилгаа — энэ алхамд нэмж өгөх заавар. Жишээ: "Хүргэлтийн нөхцөлийг товч тайлбарлаад, захиалах уу гэж асуу." - Функц дуудах идэвхтэй унтраалга — flow доторх AI хариулт асаасан ч үйлдэл (бараа сонгох, захиалга) хийдэггүй, зөвхөн текст бичнэ. Үйлдэл хэрэгтэй бол AI чадвар ажиллуулах node ашигла.
Хамгийн чухал: AI хариулт node харилцагчид өөрөө юу ч илгээхгүй. Хариу {{ai_response}} хувьсагчид хадгалагдана. Араас нь Мессеж илгээх node тавиад Текст талбарт {{ai_response}} гэж бичнэ. Үүнийг мартвал AI хариу бичсэн ч харилцагчид очихгүй, бас тэр мессежид AI ажилтан ч хариулахгүй. Зарим бэлэн загварт энэ Мессеж илгээх node байхгүй тул загвар ашиглахдаа шалгаарай.
AI-ийн бичсэн текст харилцагчид очихоос өмнө хамгаалалтаар шалгагдана (үнэ, хадгалах хугацаа, дотоод заавар). Ажиллах бүрд 1 AI хариу.
AI боловсруулалт (LLM)
LLM: таны prompt-оор текст бичүүлэх
Юу хийлгэх
Заавал. {{message.text}} г.м. хувьсагчтай. Системийн заавар: заавал биш.
Хариуг хадгалах
Анхдагч llm_output. Дараа нь {{llm_output}}.
Урт, санах ой
Хариуны дээд урт (token, анхдагч 1024), Temperature 0-2, Ярианы санах ой 0-10.
Бүтэцтэй хариу
Талбар нэмж AI-г JSON-оор хариулуулна. Таарахгүй бол node зогсоно.
AI боловсруулалт (LLM) node нь AI ажилтны тохиргоо, мэдлэгийн санг ашиглахгүй: зөвхөн таны бичсэн prompt-ыг AI-д өгч хариуг хувьсагчид хадгална. Харилцагчид юу ч илгээхгүй.
Тохиргоо: - Prompt (заавал) — жишээ: "Дараах мессежийг нэг өгүүлбэрээр товчил: {{message.text}}". - Системийн заавар (заавал биш) — хэв маяг: "Зөвхөн монголоор, товч хариул." - Хариуг хадгалах хувьсагч — анхдагч llm_output. Латин үсэг, тоо, доогуур зураас. - Загвар — хоосон орхивол үндсэн Gemini загвар. - Хариуны дээд урт (token) — анхдагч 1024, хамгийн ихдээ 8192. - Temperature (0-2) — хоосон бол үндсэн. Бага нь тогтвортой, их нь бүтээлч. - Ярианы санах ой (0-10) — 0 бол зөвхөн энэ prompt. 1-10 бол харилцагчтай хийсэн сүүлийн ярианы эргэлтүүдийг prompt-ын өмнө оруулна. - Бүтэцтэй хариу (JSON) — талбар бүр: нэр, төрөл (Текст, Тоо, Бүхэл тоо, Тийм / Үгүй, Сонголт, Текстийн жагсаалт), Заавал, тайлбар. AI яг ийм талбаруудтай хариу буцаана, таарахгүй бол node алдаагаар зогсож AI хариу тоологдохгүй. Талбарыг {{llm_output.талбар}} гэж уншина.
Дэлгүүрийн жишээ: харилцагчийн урт гомдлыг ажилтанд нэг өгүүлбэрээр товчлоод Tag-ийн нэр эсвэл Операторт шилжүүлэх-ийн шалтгаанд оруулах. Ажиллах бүрд 1 AI хариу.
Мэдлэгийн сан + LLM
Мэдлэгийн сангаас хайж хариулах
- 1
Мэдлэгийн сангаас хайх
Хайлтын асуулт {{message.text}}, 1-10 мэдээлэл (анхдагч 3), хувьсагч knowledge.
- 2
AI боловсруулалт (LLM)
Prompt: "Зөвхөн доорх мэдээллээр хариул: {{knowledge.text}}. Асуулт: {{message.text}}".
- 3
Нөхцөл (заавал биш)
knowledge.count = 0 бол Операторт шилжүүлэх салаа руу.
- 4
Мессеж илгээх
Текст: {{llm_output}}.
Мэдлэгийн сангаас хайх node зөвхөн хайна: AI хариу бичихгүй, багцын AI хариуны тоог хасахгүй, харилцагчид юу ч илгээхгүй.
Тохиргоо: - Хайлтын асуулт — хоосон бол харилцагчийн сүүлийн мессеж ({{message.text}}). Өөр хувьсагч ч бичиж болно: "{{answers.product}} хүргэлт". - Хэдэн мэдээлэл авах (1-10) — анхдагч 3. - Үр дүнг хадгалах хувьсагч — анхдагч knowledge.
Үр дүн: {{knowledge.text}} = олдсон мэдээллүүд гарчигтайгаа нэг текст болно, {{knowledge.count}} = олдсон тоо.
Дангаар нь хэрэггүй, хойно нь LLM node залгана: prompt-д {{knowledge.text}} оруулж зөвхөн тэр мэдээллээр хариулуул. Эцэст нь Мессеж илгээх node {{llm_output}}.
Юунд хэрэгтэй вэ: AI ажилтан бүх мэдлэгийн сангаас хайдаг бол энд та яг аль асуултаар, хэдэн мэдээлэл авахыг хянана. Жишээ: "буцаалт" түлхүүр үгтэй flow буцаалтын бодлогоос хайж хариулаад, дараа нь буцаалтын маягтын асуултууд руу орно.
Нийт зардал: мэдлэгийн сан 0 + LLM 1 = 1 AI хариу.
Энэ гинжийг Олон салаа нөхцөлөөр хамгаалж болно: knowledge.count = 0 (юу ч олдоогүй) бол AI-д таамаглуулахын оронд ажилтанд шилжүүл.
Санаа ангилах (intent)
Санаа ангилах: нэг мессеж, олон зам
Түлхүүр + тайлбар
1-20 ангилал. Түлхүүр латинаар (order, refund), тайлбар заавал, жишээ мессеж заавал биш.
Ангилал бүр нэг гарц
Таарахгүй бол "бусад" гарц. Бүх гарцыг холбо.
Чанартай / Хурдан
Хурдан нь жишээ мессежтэй харьцуулна (босго 0.80). Аль ч горимд 1 AI хариу.
{{intent.intent}}
Сонгосон ангилал, итгэл (0-1), AI-ийн тайлбар.
Санаа ангилах (intent) — харилцагчийн мессежийг таны тодорхойлсон ангиллуудын аль нэгт хуваарилж, тэр ангиллын гарцаар явуулна. Түлхүүр үгээс ялгаатай нь утгаар нь ойлгоно: "авмаар байна", "захиалъя", "2 ширхэг хэрэгтэй" гурвуулаа order болно.
Тохиргоо: - Ангиллууд ("+ Ангилал нэмэх", 20 хүртэл). Ангилал бүр: - Түлхүүр (салаа) — латин үсэг, тоо, доогуур зураас, тоогоор эхлэхгүй, давтагдахгүй. "other" нөөцлөгдсөн. - Тайлбар — AI-д юу гэсэн ангилал болохыг ойлгуулна: "Бараа захиалах, худалдан авах хүсэлт". - Жишээ мессежүүд — мөр бүрд нэг (заавал биш, Хурдан горимд дор хаяж нэг). - Ангилах текст — анхдагч {{message.text}}. - Үр дүнг хадгалах хувьсагч — анхдагч intent. - Горим: Чанартай (AI ангилна, анхдагч) эсвэл Хурдан (мессежийг жишээнүүдтэй утгаар нь харьцуулна, төстэй байдал Таарах босго-оос (0.50-1, хоосон = 0.80) доош бол AI ангилна). Хурдан горим хурдан хариулдаг, гэхдээ AI хариуны тоо мөн 1.
Canvas дээр node-ийн доор ангилал бүрийн нэртэй гаралтын цэг ба бусад цэг. Аль ч ангилалд таарахгүй, эсвэл AI ойлгоогүй бол бусад гарцаар.
Гаралт: {{intent.intent}}, {{intent.confidence}} (0-1), {{intent.reason}} (AI-ийн тайлбар; харилцагчид илгээвэл хамгаалалтаар шалгагдана).
Дэлгүүрийн жишээ: Эхний мессеж flow: order → бараа санал болгох, delivery → хүргэлтийн нөхцөл, complaint → Операторт шилжүүлэх, бусад → AI хариулт.
Мэдээлэл ялгаж авах (extract)
Мэдээлэл ялгаж авах: бичвэрээс талбар
1-10 талбар
Нэр (жижиг латин), төрөл (Асуултын төрлүүд, файлгүй), Заавал, тайлбар, сонголт.
Асуулттай ижил
Утас, огноо г.м. шалгагдана. Буруу утга = олдоогүй, алдаа биш.
fields ба missing
{{extracted.fields.phone}}, {{extracted.missing}} = олдоогүй заавал талбарууд.
Картад хадгалах
Чагтлавал олдсон утас, имэйл, хаяг харилцагчийн мэдээлэлд бичигдэнэ.
Мэдээлэл ялгаж авах (extract) — харилцагчийн чөлөөт бичвэрээс таны хүссэн талбаруудыг AI-аар гаргаж авна. Жишээ: "Бат байна, 9911xxxx, БЗД 26-р хороо 15-р байр" гэсэн нэг мессежээс нэр, утас, хаяг.
Тохиргоо: - Авах талбарууд ("+ Талбар нэмэх", 10 хүртэл): Талбарын нэр (жижиг латин, тоо, _, 1-40), төрөл (Текст, Утас, И-мэйл, Сонголт, Тоо, Огноо, Цаг; зураг байхгүй), Заавал, Тайлбар ("Хүргэлтийн хаяг"), Сонголт төрөлд Сонголтууд (S, M, L, таслалаар). - Мэдээлэл хайх текст — анхдагч {{message.text}}, эсвэл өмнөх асуултын хариу {{answers.raw}}. - Үр дүнг хадгалах хувьсагч — анхдагч extracted. - Олдсон утас, имэйл, хаягийг харилцагчийн мэдээлэлд хадгалах — чагтлах.
Олдсон утга бүр Асуулт node-ийн адил шалгагдана: буруу утас олдвол "олдоогүй" гэж тооцно, node алдаагүй. Гаралт: - {{extracted.fields.нэр}} — олдсон утга. - {{extracted.missing}} — олдоогүй заавал талбаруудын жагсаалт.
Дараа нь Нөхцөл (Олон салаа) node-оор extracted.missing Хоосон эсэхийг шалгаж, дутуу бол Асуулт node-оор асууна, эсвэл ажилтанд шилжүүлнэ. Ажиллах бүрд 1 AI хариу. Утгууд AI-аас гарсан тул мессежид оруулбал хамгаалалтаар шалгагдана.
AI форм ба AI чадвар
Бэлэн маягт ба AI ажилтны чадвар
Форм хуудасны маягт
Форм сонгоно. Дууссаны дараа шугамаар үргэлжилнэ, орхивол flow дуусна.
{{form.answers.phone}}
{{form.status}} ба answers. "Формуудыг удирдах" линкээр засна.
Бараа, цаг, сагс
Чадвар сонгоно: Бараа танилцуулах, Цагийн хуваарь харуулах, Сагс харуулах...
Аргумент, илгээх
Аргументууд (JSON), Үр дүнг харилцагчид илгээх. AI хариуны тоо хасахгүй.
AI форм — Автоматжуулалт цэсний Форм хуудсанд үүсгэсэн маягтыг flow дотор ажиллуулна (Форм хичээлийг үз). Тохиргоо: Форм (жагсаалтаас), Формуудыг удирдах линк, үр дүнгийн хувьсагч (анхдагч form). Форм асуултуудаа өөрөө асууж, товч эсвэл бичвэрээр хариу авна. Харилцагч бүх асуултад хариулбал node-оос гарах шугамаар үргэлжилнэ; орхих, татгалзвал flow тэнд дуусна. Хариу {{form.answers.талбар}}, төлөв {{form.status}}. Энэ node бүх багцад; чөлөөт бичвэрээс хариу таних үед AI ашиглаж болно.
AI чадвар ажиллуулах (tool) — AI ажилтны чадваруудын нэгийг flow-оос шууд ажиллуулна. Тохиргоо: - Чадвар — жагсаалт AI ажилтан, Чадвар хуудастай ижил: Бараа танилцуулах, Бараа шүүх, Постер илгээх, Сагс харуулах, Захиалгын түүх харуулах, Цагийн хуваарь харуулах, Хүнд шилжүүлэх гэх мэт. Танай workspace-д унтраалттай чадвар саарал, шалтгаантай харагдана. "Мэдлэгийн сангаас хайх" чадвар flow-д ажиллахгүй, оронд нь Мэдлэгийн сангаас хайх node. - Аргументууд (JSON) — чадварт өгөх утга, жишээ {"query": "{{message.text}}"}. - Үр дүнг харилцагчид илгээх — асаалттай бол чадварын хариу (бараа карт, хуваарь) шууд очно. - Үр дүнг хадгалах хувьсагч — анхдагч tool: {{tool.text}}, {{tool.sent}}.
AI чадвар AI хариуны тоог хасахгүй. Харилцагчгүй гүйлтэд (Гадны webhook) ажиллахгүй.
Хувьсагч
Өгөгдөл node хооронд хэрхэн дамжих вэ
| Хаанаас | Хэрхэн бичих | Жишээ |
|---|---|---|
| Харилцагчийн сүүлийн мессеж | {{message.text}} | Асуултад хариулсны дараа тэр хариу |
| Асуулт node | {{answers.түлхүүр}} | {{answers.phone}} |
| Хувьсагч тохируулах | {{нэр}} | {{delivery_fee}} |
| AI node-ийн гаралт | {{хувьсагч.талбар}} | {{intent.intent}}, {{extracted.fields.address}} |
| Webhook дуудах | {{webhook_status}}, {{webhook_response}} | Хариунаас авсан утга {{order_no}} |
| Гадны webhook нөхцөл | {{vars.талбар}} | {{vars.email}} |
| Захиалга үүсгэх | {{order_id}} | Захиалгын дугаар |
Flow-ийн нэг гүйлтийн туршид бүх node нэг "хувьсагчийн уут"-ыг хуваалцдаг. Node өгөгдөл хадгалахад уутанд нэр бүхий утга нэмэгдэж, дараагийн node-ууд түүнийг {{нэр}} эсвэл {{нэр.талбар}} хэлбэрээр уншина.
Хаана бичиж болох вэ: Мессеж илгээх-ийн текст, товчны гарчиг, Асуултын текст, Tag нэр, Хувьсагчийн утга, Webhook-ийн URL, header, body, AI node-уудын prompt, Хүлээх-ийн огноо, Төгсгөлийн Буцаах утга.
Нөхцөл node-ийн Олон салаа горимд талбарыг хаалтгүй бичнэ: answers.phone, intent.intent.
Дүрмүүд: - Байхгүй хувьсагч хоосон болж харагдана, алдаа гарахгүй. Тиймээс үсгийн алдаа анзаарагдахгүй: тестээр шалга. - {{contact.name}} гэх мэт харилцагчийн картын мэдээлэл flow-д хувьсагч болж ордоггүй, хоосон гарна. Нэр хэрэгтэй бол Асуулт node-оор асуу. - Жагсаалтын элементийг индексээр ({{knowledge.hits.0.text}}) уншиж болохгүй. Давталт node ашигла. - {{message.text}} нь үргэлж хамгийн сүүлд ирсэн мессеж. Хүлээх node-ийн дараа хоосон байж болно. - Хувьсагч тэр гүйлтэд л амьдарна. Flow дахин эхлэхэд бүгд хоосноос. - Нэрээ латинаар, ойлгомжтой: delivery_fee, customer_type.
Хамгаалалт
AI-ийн бичсэн текст харилцагчид шалгагдаж очно
Таны үнэтэй таарах ёстой
AI бичсэн үнэ бараа, мэдлэгийн сантай зөрвөл илгээхгүй.
Хадгалах хугацаа
Мэдээлэлд байхгүй хадгалах хугацааны амлалт хаагдана.
Дотоод заавар
AI-д өгсөн зааврыг задлах текст хаагдана.
Хаагдвал
"Уучлаарай, энэ мэдээллийг яг одоо баталгаажуулж чадахгүй байна. Та админд хандах уу?"
AI заримдаа итгэлтэйгээр буруу юм бичдэг: байхгүй үнэ, хямдрал, хугацаа зохиодог. Иймээс AI-аас гарсан текст (AI хариулт, LLM, санаа ангилах-ийн тайлбар, мэдээлэл ялгаж авах-ийн утгууд, зарим AI чадварын хариу) харилцагчид очих мөчид автоматаар шалгагдана:
- Үнэ — текстэд дурдсан үнэ таны бараа, мэдлэгийн санд байгаа үнэтэй таарах ёстой.
- Хадгалах хугацаа — "6 сар хадгална" гэх мэт мэдээлэлд байхгүй амлалт.
- Дотоод заавар — AI-д өгсөн системийн зааврыг харилцагчид задлах.
Аль нэг нь зөрвөл тэр мессеж бүхэлдээ "Уучлаарай, энэ мэдээллийг яг одоо баталгаажуулж чадахгүй байна. Та админд хандах уу?" гэсэн аюулгүй өгүүлбэрээр солигдоно. Flow зогсохгүй, үргэлжилнэ. Гүйлтийн мөрөнд тэр node дээр "Хамгаалалт хаасан" (үнийн зөрүү, хадгалах хугацааны зөрүү...) гэж харагдана (Flow Studio 4 хичээл).
Таны өөрөө бичсэн текст ба харилцагчийн хариу (answers) шалгагдахгүй: тэд AI-аас гараагүй. AI-ийн хариунаас emoji автоматаар арилна.
Сургамж: хамгаалалт ажиллаж байвал AI-д буруу өгөгдөл очиж байна гэсэн үг. Үнийг мэдлэгийн сан, бараандаа зөв оруулж, prompt-д "зөвхөн өгсөн мэдээллээр" гэж заа.
Жишээ 1/2
Хүргэлтийн захиалга: эхлүүлж, асуух
- 1
Үүсгэх
Шинэ flow, Хоосон flow. Нэр "Хүргэлтийн захиалга", Түлхүүр үг "хүргэлтээр захиалах", Эрэмбэ 10.
- 2
Эхлэл + Мессеж илгээх
"Сайн байна уу! Бэлгийн багцыг хүргэлтээр захиалъя. Болих бол 'болих' гэж бичээрэй."
- 3
Асуулт: нэр
Чөлөөт хариулт, түлхүүр name, нэр "Нэр", төрөл Текст.
- 4
Асуулт: утас
Түлхүүр phone, нэр "Утас", төрөл Утас.
- 5
Асуулт: хаяг
Түлхүүр address, нэр "Хүргэлтийн хаяг", төрөл Текст.
- 6
Асуулт: баталгаажуулах
Түлхүүр confirm, Сонголт (enum): Тийм, Засах. Текстэд {{answers.name}}, {{answers.phone}}, {{answers.address}}.
Номин дэлгүүр ганц хувилбартай "Бэлгийн багц" зардаг гэж үзье. Зорилго: харилцагчаас нэр, утас, хаяг авч, баталгаажуулаад, захиалга үүсгэж, ажилтанд шилжүүлэх. Энэ flow AI хариу огт зарцуулахгүй.
- Автомат, Автоматжуулалт, Шинэ flow, Хоосон flow. Нэр: Хүргэлтийн захиалга. Эхлүүлэх нөхцөл: Түлхүүр үг, утга: хүргэлтээр захиалах ("хүргэлт" гэвэл үнэ асуусан хүн ч орно). Эрэмбэ: 10. Үүсгэх.
- Node-ууд самбараас Эхлэл-ийг товш. Дараа нь Мессеж илгээх, Текст: "Сайн байна уу! Бэлгийн багцыг хүргэлтээр захиалъя. 3 зүйл асууна. Болих бол 'болих' гэж бичээрэй." Эхлэлийн доод цэгээс мессежийн дээд цэг рүү чирж холбо.
- Асуулт нэм: Горим Чөлөөт хариулт, Асуултын текст "Таны нэрийг хэн гэдэг вэ?", Талбарын түлхүүр name, Талбарын нэр Нэр, төрөл Текст, Заавал бөглөнө. Мессежээс холбо.
- Асуулт: "Холбогдох утасны дугаараа бичнэ үү.", түлхүүр phone, нэр Утас, төрөл Утас (буруу дугаар бол автоматаар дахин асууна, зөв бол харилцагчийн картад хадгалагдана). Дахин асуух текст: "Утасны дугаараа 8 оронтойгоор бичнэ үү."
- Асуулт: "Хүргүүлэх хаягаа дүүрэг, хороо, байр, тоотоор бичнэ үү.", түлхүүр address, нэр Хүргэлтийн хаяг (хаяг гэсэн үгтэй тул харилцагчийн хаяг руу хадгалагдана).
- Асуулт: "{{answers.name}}, {{answers.phone}} дугаар, {{answers.address}} хаяг руу хүргэнэ. Зөв үү?", түлхүүр confirm, төрөл Сонголт (enum), сонголтууд: Тийм, Засах. Харилцагчид хоёр товч очно.
Асуулт бүрийг өмнөхөөс нь холбоод Хадгалах дар.
Жишээ 2/2
Баталгаажуулж, захиалга үүсгэж, шилжүүлэх
- 1
Форм илгээх
Хариултыг Дууссан болгоно. Баталгаажуулах асуултаас холбо.
- 2
Нөхцөл: Олон салаа
Салаа yes: answers.confirm = Тийм. "Үгүй бол" нь засах зам.
- 3
yes салаа
Мессеж "Баярлалаа, {{answers.name}}! Захиалгыг тань хүлээн авлаа." → Захиалга үүсгэх → Tag "хүргэлт".
- 4
Үгүй бол салаа
Мессеж "Ойлголоо, ажилтан засахаар холбогдоно."
- 5
Нийлүүлэх
Tag ба Үгүй бол-ийн мессеж хоёулаа нэг Операторт шилжүүлэх рүү → Төгсгөл.
- 6
Хадгалах, тест, Publish
Ноорог тест → Publish → "..." Идэвхжүүлэх → өөр хаягаас бичиж шалгах.
- Форм илгээх node-ийг баталгаажуулах асуултын дараа холбо. Ингэснээр flow-ийн Хариултууд хуудсанд энэ харилцагчийн мөр аль ч хариулт өгсөн "Дууссан" болно.
- Нөхцөл нэм, Горим Олон салаа ("Тийм / Үгүй гарцууд устна" гэсэн асуултыг зөвшөөр). Салаа нэмэх: Салааны нэр yes, Нөхцөлүүд Бүгд биелэх, талбар answers.confirm (хаалтгүй), оператор = (тэнцүү), утга Тийм. Node дээр yes ба Үгүй бол гэсэн хоёр цэг гарна. Форм илгээх-ээс холбо.
- yes цэгээс Мессеж илгээх: "Баярлалаа, {{answers.name}}! Захиалгыг тань хүлээн авлаа. Ажилтан удахгүй холбогдож төлбөр, хүргэлтийн цагийг тохирно." Түүнээс Захиалга үүсгэх: Бүтээгдэхүүний ID = Бэлгийн багцын ID (бараа засах хуудасны хаягийн мөрөөс), Тоо ширхэг 1. Түүнээс Tag: Нэмэх, "хүргэлт".
- Үгүй бол цэгээс Мессеж илгээх: "Ойлголоо, ажилтан тань руу холбогдож мэдээллийг засна."
- Операторт шилжүүлэх нэг л node нэм, Шалтгаан: "Хүргэлтийн захиалга". Tag-аас болон Үгүй бол салааны мессежээс хоёулаас нь энэ node руу шугам тат (хоёр салаа нэг node-д нийлж болно). Түүнээс Төгсгөл.
Захиалга үүсгэх алдаа өгвөл (олон хувилбартай, дууссан бараа, буруу ID) flow тэнд зогсож Tag, шилжүүлэлт хийгдэхгүй. Тиймээс талархлын мессежийг түрүүлж тавьсан, ID-г сайн шалга.
Дараа нь: Хадгалах → "Нийтлэгдээгүй өөрчлөлт бий" мөрний Ноорог тест: "хүргэлтээр захиалах" гэж бичээд дамжсан node-уудыг шалга → Publish (баталгаажуул) → "..." цэс Идэвхжүүлэх (баталгаажуул). Эцэст нь өөр Messenger хаягаас "хүргэлтээр захиалах" гэж бичиж бүх алхмыг туулаад Захиалга хуудас, Харилцагчид, Inbox, flow-ийн Хариултуудаас үр дүнг шалга.
Энэ flow-д AI node байхгүй тул AI хариу зарцуулахгүй. Захиалга үүсгэх node нь захиалгын эрхтэй багцад ажиллана.
Бичлэг
Жишээ flow-ийн тохиргоо
- Утас төрлийн асуулт буруу бол дахин асууна.
- {{answers.name}}: өмнөх хариуг дуудна.
- Сонголт (enum): Тийм / Үгүй.
- Олон салаа: yes ба Үгүй бол.
Бодит canvas дээрх жишээ flow (17 секунд, хадмалтай):
- Утас асуулт: Горим Чөлөөт хариулт, Талбарын түлхүүр
phone, Талбарын төрөл Утас, Заавал бөглөнө. Буруу дугаар бичвэл Дахин асуух текст автоматаар очно. - Баталгаажуулах асуулт: асуултын текстэд
{{answers.name}},{{answers.phone}},{{answers.address}}гэж өмнөх хариултуудыг харуулна. Талбарын төрөл Сонголт (enum), утгууд Тийм, Үгүй. - Нөхцөл, горим Олон салаа: салаа
yes, нөхцөлanswers.confirm= Тийм. Аль ч салаа таараагүй бол Үгүй бол гарцаар явна.
Энэ жишээнд Захиалга үүсгэх node ороогүй (барааны ID шаардана). Өмнөх слайдын алхмуудаар нэмнэ.
AI хувилбар
Гурван асуултын оронд нэг мессеж
Харилцагч нэр, утас, хаягаа нэг дор бичдэг бол AI-аар ялгана. Ажиллах бүрд 1 AI хариу, Lite+.
Асуулт: raw
"Нэр, утас, хаягаа нэг мессежээр бичнэ үү." Төрөл Текст.
Мэдээлэл ялгаж авах
Текст {{answers.raw}}, талбар name, phone, address (заавал), хувьсагч x.
Нөхцөл: Олон салаа
Салаа ok: x.missing Хоосон. Үгүй бол Операторт шилжүүлэх.
Баталгаажуулах
Текстэд {{x.fields.name}}, {{x.fields.phone}}, {{x.fields.address}}.
Өмнөх жишээний 3, 4, 5-р алхмын (нэр, утас, хаяг тусдаа асуух) оронд:
- Асуулт: "Нэр, утас, хүргэлтийн хаягаа нэг мессежээр бичнэ үү.", түлхүүр raw, төрөл Текст.
- Мэдээлэл ялгаж авах: Мэдээлэл хайх текст {{answers.raw}}; талбарууд name (Текст, Заавал, тайлбар "Харилцагчийн нэр"), phone (Утас, Заавал), address (Текст, Заавал, тайлбар "Хүргэлтийн хаяг"); Үр дүнг хадгалах хувьсагч x; "харилцагчийн мэдээлэлд хадгалах" чагтална.
- Нөхцөл, Олон салаа: салаа ok, талбар x.missing, оператор Хоосон. Үгүй бол гарцаас Операторт шилжүүлэх (эсвэл дутуу талбарыг Асуулт node-оор асуух).
- ok салаанаас баталгаажуулах Асуулт: "{{x.fields.name}}, {{x.fields.phone}}, {{x.fields.address}}. Зөв үү?" Цааш өмнөх жишээтэй адил.
Анхаар: x.fields-ийн утгууд AI-аас гарсан тул баталгаажуулах асуултын текст хамгаалалтаар шалгагдана (үнэ байхгүй тул ердийнхөөрөө явна). Хариултууд хуудсанд харилцагчийн бичсэн raw ба confirm хариу харагдана, ялгасан талбарууд биш.
Аль нь дээр вэ? Гурван асуулт үнэгүй, найдвартай, ахмад харилцагчдад ойлгомжтой. AI хувилбар хурдан, гэхдээ ажиллах бүрд 1 AI хариу, Lite ба түүнээс дээш багц шаардана. Ихэнх дэлгүүрт гурван асуулт хангалттай.
Түгээмэл алдаа
AI node-д гардаг алдаа
AI хариулт ажилласан ч харилцагч юу ч аваагүй
Араас нь Мессеж илгээх node {{ai_response}} тавиагүй.
Мессежид нэр хоосон гарна
{{contact.name}} flow-д байхгүй. Нэрийг Асуулт node-оор асууж {{answers.name}}.
"Уучлаарай, энэ мэдээллийг яг одоо баталгаажуулж чадахгүй" гарна
AI буруу үнэ бичсэн. Бараа, мэдлэгийн сангийн үнийг засаж, prompt-оо нарийсга.
AI node цоожтой эсвэл Publish татгалзана
Багц Lite-аас доош. Багц хуудаснаас ахиулна.
Сарын дундуур flow чимээгүй болов
AI хариуны хязгаар дууссан. Тайлангаас хянаж, хэрэггүй AI node-ийг Асуултаар соль.
Нэмэлт: - Санаа ангилах node-ийн бусад гарцыг заавал холбо, ихэвчлэн AI хариулт эсвэл Операторт шилжүүлэх рүү. - LLM-ийн Бүтэцтэй хариуд хэт олон заавал талбар тавьбал AI таарах хариу өгөхгүй байх магадлал нэмэгдэж node зогсоно. Цөөн, тодорхой талбар. - Мэдлэгийн сангаас хайх node-ийн дараа LLM тавиагүй бол хариу бичигдэхгүй: хайлт л хийнэ. - Хувьсагчийн нэрийн үсэг алдвал хоосон гарна, алдаа гарахгүй. Ноорог тестээр шалга.
Шалгах асуулт
Өөрийгөө шалгаарай
- Аль AI node-ууд сарын AI хариуны тоог хасдаг вэ?
- Мэдлэгийн сангаас хайх node-ийн үр дүнг LLM-д хэрхэн өгөх вэ?
- Утасны асуултын хариуг дараагийн мессежид яаж оруулах вэ?
- AI-ийн бичсэн үнэ таны үнэтэй зөрвөл юу болох вэ?
- Flow-ийн AI node-ууд ямар багцад ажилладаг вэ?
Хариулт нь хичээлийн хуудсанд байна.
Асуулт бүрт эхлээд өөрөө хариулаад, дараа нь хариултыг нээж шалгаарай.
Аль AI node-ууд сарын AI хариуны тоог хасдаг вэ?
AI хариулт, AI боловсруулалт (LLM), Санаа ангилах, Мэдээлэл ялгаж авах: тус бүр 1.
Мэдлэгийн сангаас хайх node-ийн үр дүнг LLM-д хэрхэн өгөх вэ?
LLM-ийн prompt-д {{knowledge.text}} гэж бичнэ.
Утасны асуултын хариуг дараагийн мессежид яаж оруулах вэ?
{{answers.phone}} (түлхүүр нь phone бол).
AI-ийн бичсэн үнэ таны үнэтэй зөрвөл юу болох вэ?
Мессеж аюулгүй өгүүлбэрээр солигдож, flow үргэлжилнэ.
Flow-ийн AI node-ууд ямар багцад ажилладаг вэ?
Lite ба түүнээс дээш. AI форм бүх багцад.
Дүгнэлт
Тогтоох зүйл
- AI node ихэнхдээ илгээдэггүй: Мессеж илгээх node-оор хувьсагчийг илгээ.
- AI хариулт, LLM, ангилал, ялгалт тус бүр 1 AI хариу. Lite+.
- Өгөгдөл {{answers.түлхүүр}}, {{хувьсагч.талбар}}-аар дамжина. {{contact.name}} байхгүй.
- AI-ийн текст илгээхийн өмнө шалгагдана.
- Тогтсон асуултад AI бүү ашигла: Асуулт node хангалттай.
Дараагийн хичээл: Flow-оо тестлэх, гүйлтийн мөрөөр алдаа хайх (Flow Studio 4), мөн Форм хичээл.