Эхлэл

OpenBot-оор эхлэх

Нэвтрэх, workspace нэрлэх, суваг холбох, багц сонгох, нүүр хуудас ба цэсний гурван шат.

12 слайд · 10 минут

OpenBotЭхлэл

Эхлэл

OpenBot-оор эхлэх

Нэвтэрч, workspace нэрлэж, сувгаа холбоод ажилдаа орох гурван алхам.

10 минутЭхлэгчЭзэн ба ажилтан
slide.openbot.mn1 / 12

Энэ хичээл нь OpenBot-д анх орж буй хүнд зориулагдсан. Дуусахад та нэвтэрч, бизнесийнхээ workspace-ийг таньж, суваг холбогдсон эсэхийг шалгаж, цэсэн дотроо төөрөхгүй болно.

Хэрэв таны байгууллагад workspace аль хэдийн тохируулагдсан бол 2, 3 дахь алхмыг зөвхөн ойлгох зорилгоор уншаарай: эзэн нь үүнийг хийчихсэн байдаг.

OpenBotЭхлэл

Энэ хичээлээр

  1. 01Workspace ба суваг гэж юу вэ
  2. 02Нэвтрэх
  3. 03Workspace нэрлэх
  4. 04Суваг холбох
  5. 05Багц ба туршилт
  6. 06Нүүр хуудас ба цэсний шат
slide.openbot.mn2 / 12

Хичээл зургаан хэсэгтэй. Эхний хоёр ойлголтыг сайн тогтоовол бусад бүх хичээл ойлгомжтой болно.

OpenBotЭхлэл

Ойлголт

Нэг бизнес = нэг workspace

Бүх зүйл workspace-д харьяалагдана. Сувгууд нь түүнд залгагдана.

Workspace

Бизнесийн гэр

Бараа, мэдлэгийн сан, захиалга, харилцагч, AI тохиргоо бүгд энд.

Суваг

Харилцагч ирэх зам

Messenger, Instagram, Telegram, вэб виджет. Нэг workspace олон сувагтай.

Багц

Нэг байр

Нэг workspace-ийн бүх суваг нэг байранд. Сувгийн тоо үнэд нөлөөлөхгүй.

slide.openbot.mn3 / 12

Workspace гэдэг нь нэг бизнесийн бүх мэдээлэл хадгалагддаг орон зай. Бараа, мэдлэгийн сан, захиалга, харилцагч, AI-ийн тохиргоо бүгд тухайн workspace-д харьяалагдана.

Суваг гэдэг нь харилцагч танд бичдэг зам: Facebook Messenger, Instagram, Telegram, сайт дээрх вэб виджет. Нэг workspace олон сувагтай байж болно, бүх сувгийн яриа нэг Inbox-д ирнэ.

Багц нь workspace-д тооцогдоно. Хоёр өөр бизнес бол хоёр workspace, хоёр байр хэрэгтэй.

OpenBotЭхлэл

Алхам 1

Нэвтрэх

  1. 1

    app.openbot.mn нээх

    Google, имэйл (нэг удаагийн код) эсвэл Facebook-ээр нэвтэрнэ.

  2. 2

    Имэйлээ баталгаажуулах

    Имэйлгүй бүртгэл dashboard-д орохгүй. Ирсэн кодыг оруулна.

  3. 3

    Яагаад имэйл

    Холболт тасрах, багц дуусах мэдэгдэл имэйлээр ирдэг.

slide.openbot.mn4 / 12

Нэвтрэх гурван арга тэнцүү: Google, имэйлийн нэг удаагийн код, Facebook. Аль нэгийг нь сонгоно.

Имэйл заавал хэрэгтэй. Имэйлгүй бүртгэл dashboard руу орохоос өмнө кодоор баталгаажуулах цонх гаргана. Шалтгаан нь: суваг тасрах, багц дуусах зэрэг яаралтай мэдэгдэл имэйлээр ирдэг.

Ажилтан бол эзэн тань урилга илгээнэ. Урилгын имэйлээр нэвтэрч орвол тухайн workspace-д шууд нэмэгдэнэ (Баг ба эрх хичээлийг үзээрэй).

OpenBotЭхлэл

Алхам 2-3

Workspace нэрлэж, суваг холбох

  1. 1

    Нэр бичих

    Эхлэх заавар нээгдэнэ. Бизнесийн нэрээ бичнэ: AI чатбот өөрийгөө ингэж танилцуулна.

  2. 2

    Facebook хуудас сонгох

    Messenger суваг, эсвэл Instagram хаягаа залгана.

  3. 3

    Зөвшөөрлийг бүгдийг

    Асуусан зөвшөөрлийг бүгдийг нь чагтална. Нэгийг хасвал мессеж ирэхгүй.

Тохиргоо, Сувгууд хуудас: холбогдсон сувгууд ба суваг холбох картууд
slide.openbot.mn5 / 12

Нэвтэрмэгц Эхлэх заавар гурван алхамтай нээгдэнэ.

  1. Бизнесийнхээ нэрийг бичнэ. AI чатбот харилцагчтай ярихдаа өөрийгөө энэ нэрээр танилцуулна.
  2. Facebook хуудсаа сонгож Messenger суваг, эсвэл Instagram хаягаа холбоно. Facebook-ийн цонхонд асуусан зөвшөөрлийг бүгдийг нь чагтлах ёстой. Нэгийг нь хасвал мессеж ирэхгүй, эсвэл хариу илгээгдэхгүй.
  3. Багцын алхам (дараагийн слайд).

Дараа нь суваг нэмэх, төлвийг харах нь Тохиргоо, Сувгууд хуудсанд: дээд талд холбогдсон сувгууд, доор нь шинэ суваг холбох картууд.

OpenBotЭхлэл

Анхаар

Messenger эсвэл Instagram заавал

Telegram, вэб виджет дангаараа workspace-ийн боломжуудыг нээхгүй, багц ч идэвхжүүлэхгүй.

slide.openbot.mn6 / 12

Workspace-д амьд Messenger эсвэл Instagram суваг байхгүй бол бараг бүх дэлгэц "Facebook хуудсаа холбоно уу" гэсэн хаалт гаргана. Энэ нь алдаа биш: Telegram болон вэб виджет нь нэмэлт суваг, үндсэн суваг биш.

Ийм хаалт гарвал Тохиргоо, Сувгууд руу орж Messenger эсвэл Instagram-аа холбоно.

OpenBotЭхлэл

Алхам 4

Багц ба туршилт

Туршилт

3 хоног

"Туршилт эхлүүлэх" дарвал AI асаж 3 хоног ажиллана.

Free

Сард 100 хариу

Багцгүй workspace Free шатанд орно. AI-г та өөрөө асаана.

Дараа

Хүссэн үедээ

Багцыг дараа нь "Багц" хуудаснаас сонгож болно.

slide.openbot.mn7 / 12

Эхлэх зааврын 3-р алхамд "Туршилт эхлүүлэх" товч байна. Дарвал 3 хоногийн туршилт эхэлж AI асна.

Туршилт эхлүүлээгүй, эсвэл дууссан workspace автоматаар Free шатанд орно: сард 100 AI хариу. Free шатанд AI өөрөө асахгүй, та асаана.

Суваг холбосон төдийд AI асахгүй. Энэ нь зориуд: та тохиргоогоо хийж дуусаагүй байхад бот харилцагчид хариулж эхлэхгүй.

OpenBotЭхлэл

Алхам 5

Нүүр хуудас: юуг эхэлж харах вэ

Нүүр хуудас: анхаарал хэрэгтэй зүйлс ба Таны шат карт
  • Эхлээд анхаарал хэрэгтэй зүйлс: тасарсан холболт, хариулаагүй мессеж.
  • Таны шат карт: одоо хаана байна, дараагийн нэг алхам.
  • Тохиргоо дутуу бол Эхлэх тохиргоо жагсаалт.
slide.openbot.mn8 / 12

Хянах самбар (Нүүр) дээр хамгийн түрүүнд анхаарал хэрэгтэй зүйлс гарна: тасарсан суваг, хариулаагүй мессеж. Өдөр бүр ажлаа эндээс эхлүүлээрэй.

Таны шат карт нь таны одоогийн шат, дараагийн хийх нэг алхмыг харуулна. "Цэсний тур" товч нь цэсийг алхам алхмаар танилцуулна.

Тохиргоо дутуу workspace-д "Эхлэх тохиргоо" жагсаалт гарна: Суваг холбох, Бизнесийн мэдээлэл, Мэдээлэл оруулах, Төлбөр хүлээн авах, AI-г асаах.

OpenBotЭхлэл

Алхам 6

Цэс гурван шаттай

ШатЮу байнаХэзээ нээгдэх
ҮндсэнНүүр, Яриа, AI, ТохиргооҮргэлж
АвтоматжуулалтАвтомат, Сошиал, Тайлан, Харилцагч, Худалдаа, МаркетингСуваг холбож AI ажиллаж эхлэхэд
МэргэжлийнЦаг захиалга, API"Нээх" дарахад
slide.openbot.mn9 / 12

Хажуугийн цэс гурван шаттай. Шинэ workspace-д эхлээд Үндсэн хэсэг л харагдана, ингэснээр эхлэгч төөрөхгүй.

Суваг холбогдож AI ажиллаж эхлэхэд Автоматжуулалт шат автоматаар нээгдэнэ. Хүссэн үедээ "Нээх" дарж нээж, "Хураах" дарж хураана.

Хаалттай шатны хуудас ч хайлтаар (Cmd+K эсвэл Ctrl+K) болон линкээр нээгддэг: шат зөвхөн цэсийг энгийн байлгах зорилготой, эрх хаадаггүй.

OpenBotЭхлэл

Түгээмэл алдаа

Эхний өдөр гардаг асуудлууд

Дэлгэц бүр "Facebook хуудсаа холбоно уу" гэж хаагдана

Workspace-д Messenger/Instagram суваг алга. Сувгууд руу орж холбоно.

Хоосон хоёр дахь workspace үүссэн

Нэг бизнест нэг нь хангалттай. Хоосныг нь орхиж болно, байр эзлэхгүй.

Имэйл баталгаажуулах цонх дахин гарна

Имэйлээ зөв бичсэнээ шалгаад Профайл хэсэгт имэйлээ холбоно.

Мессеж ирэхгүй байна

Холбохдоо зөвшөөрөл хассан байж магадгүй. Сувгаа дахин холбож бүгдийг чагтална.

slide.openbot.mn10 / 12

Эдгээр нь шинэ хэрэглэгчийн хамгийн их асуудаг асуултууд. Ажилтан эдгээрийг өөрөө шийдэж чадвал эзэн рүү залгах шаардлага багасна.

OpenBotЭхлэл

Шалгах асуулт

Өөрийгөө шалгаарай

  1. Нэг бизнест хэдэн workspace хэрэгтэй вэ?
  2. Telegram-аар л холбогдсон workspace багц идэвхжүүлж чадах уу?
  3. Суваг холбоход AI автоматаар асах уу?
  4. Өдөр бүр ажлаа хаанаас эхлүүлэх вэ?

Хариулт нь хичээлийн хуудсанд байна.

slide.openbot.mn11 / 12

Асуулт бүрт эхлээд өөрөө хариулаад, дараа нь хариултыг нээж шалгаарай.

  1. Нэг бизнест хэдэн workspace хэрэгтэй вэ?

    Нэг. Бүх суваг нь тэр нэг workspace-д залгагдана.

  2. Telegram-аар л холбогдсон workspace багц идэвхжүүлж чадах уу?

    Үгүй. Messenger эсвэл Instagram заавал хэрэгтэй.

  3. Суваг холбоход AI автоматаар асах уу?

    Үгүй. Туршилт эхлүүлэхэд, эсвэл Free шатанд та өөрөө асаахад асна.

  4. Өдөр бүр ажлаа хаанаас эхлүүлэх вэ?

    Нүүр хуудасны анхаарал хэрэгтэй зүйлсээс: тасарсан холболт, хариулаагүй мессеж.

OpenBotЭхлэл

Дүгнэлт

Тогтоох зүйл

  • Нэг бизнес = нэг workspace, сувгууд түүнд залгагдана.
  • Messenger эсвэл Instagram заавал, бусад нь нэмэлт.
  • AI өөрөө асахгүй: туршилт эсвэл таны шийдвэр.
  • Өдөр бүр Нүүр хуудсаас эхэл.
slide.openbot.mn12 / 12

Дараагийн хичээл: Сувгууд ба тохиргоо, дараа нь Inbox.